Их Засаг их сургуулийн Анагаах ухааны сургууль нь Хавдар судлалын Үндэсний Төв-тэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь анагаах ухааны боловсрол, эмнэлзүйн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг шинэ шатанд гаргах чухал ач холбогдолтой юм.
Гэрээний хүрээнд Их Засаг Анагаах ухааны сургуулийн оюутнууд лавлагаа шатны эмнэлэгт эмнэлзүйн дадлага хийх баазтай болж, онолын мэдлэгээ бодит орчинд бататгах боломж бүрдэж байна. Мөн хоёр байгууллагын эрдэмтэн, судлаач, клиницист багш нар хамтран судалгаа, шинжилгээ хийх өргөн боломж нээгдэж байна.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолд:
нар оролцож, хамтын ажиллагааны гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь эрүүл мэндийн салбарт чадварлаг, ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэх, судалгаанд суурилсан боловсролыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.