Blog
“Уламжлалт анагаах ухааны дадлага, сургалтын танхим” нээлтээ хийлээ

🎉 Чингис Хааны нэрэмжит Их Засаг их сургуулийн Их Засаг Анагаах ухааны сургууль нь БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаанцав аймгийн Анагаах ухааны сургуультай хамтран “Уламжлалт анагаах ухааны сургалтын бааз, лаборатори”-ийг байгуулж, нээлтийн ёслолын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Нээлтийн ёслолд Чингис Хааны нэрэмжит Их Засаг их сургуулийн удирдлагууд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав аймгийн Анагаах ухааны сургууль, Өвөр Монголын Олон улсын эмнэлэг болон “Дорно” эмнэлгийн төлөөлөгчид оролцов.

Энэхүү сургалтын бааз, лаборатори нь уламжлалт анагаах ухааны чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын үйл ажиллагааг хөгжүүлэх, багш, оюутны академик солилцоог өргөжүүлэх, олон улсын түвшинд өрсөлдөхүйц бодит судалгааны үр дүн бий болгоход чухал ач холбогдолтой юм.

Мөн нээлтийн арга хэмжээний үеэр Чингис Хааны нэрэмжит Их Засаг их сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав аймгийн Анагаах ухааны сургууль, Өвөр Монголын Олон улсын эмнэлэг болон “Дорно” эмнэлэг хамтран уламжлалт анагаах ухааны сургалт, судалгаа, эмчилгээний чиглэлээр хамтран ажиллах дөрвөн талт хамтын ажиллагааны гэрээ-нд албан ёсоор гарын үсэг зурлаа. ✍

Тус гэрээний хүрээнд талууд Монгол, Хятадын уламжлалт анагаах ухааны онол, практикийг харилцан уялдуулж, орчин үеийн анагаах ухааны дэвшилтэт технологи, эмчилгээний шинэ арга барилтай хослуулан хөгжүүлэх, хүний нөөц бэлтгэх, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллах юм. 🤝

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail