Blog
Их Засаг Анагаах Ухааны Сургуулийн багш, оюутнууд БНХАУ-д мэргэжлийн сургалтад хамрагдаж байна

Их Засаг Анагаах Ухааны Сургуулийн багш, оюутнуудын Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шилийн голын Ажил мэргэжлийн дээд сургуульд зохион байгуулагдаж буй анагаах ухааны мэргэжлийн сургалтад хамрагдах үйл ажиллагааны нээлтийн ёслол амжилттай болж өнгөрлөө.

Нээлтийн ёслолд Шилийн голын Ажил мэргэжлийн дээд сургуулийн дэд захирал, Гадаад харилцааны газрын дарга, дэд дарга, мөн Шилийн голын Анагаах ухааны сургуулийн захирал болон холбогдох удирдлагууд оролцож, сургалтын хөтөлбөрийн ач холбогдол, хоёр сургуулийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Энэхүү сургалт нь анагаах ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын онол, практик мэдлэгийг дээшлүүлэх, олон улсын боловсролын туршлагаас суралцах, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм.

Тус үйл ажиллагаанд Их Засаг Их Сургуулийн нийт 42 багш, оюутан хамрагдаж байгаа бөгөөд сургалтын хугацаанд мэргэжлийн хичээл, дадлага сургалт, соёлын солилцооны арга хэмжээнүүдэд оролцох юм.

Их Засаг Их Сургууль нь олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, багш, оюутнууддаа дэлхийн боловсролын шилдэг туршлагаас суралцах боломжийг тогтмол бүрдүүлэн ажиллаж байна.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail