Blog
ИЗИС-ийн “Нүүр ам судлал” хөтөлбөрт БМИҮЗ-ийн шинжээчдийн баг ажиллаж байна

Их Засаг их сургуулийн Анагаах ухааны сургуулийн “Нүүр ам судлал” хөтөлбөрт Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл (БМИҮЗ)-ийн мэргэжлийн шинжээчдийн баг ажиллаж эхэллээ.

Шинжээчдийн баг нь тус хөтөлбөрийн сургалтын чанар, хэрэгжилт, үр дүнг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор дараах үндсэн чиглэлүүдэд иж бүрэн үнэлгээ хийж байна. Үүнд:

📕 Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлт
📙 Мэргэжилтний цогц чадамж
📗 Сургалтын эмнэлзүйн орчин
📘 Багаж, тоног төхөөрөмжийн шинэчлэлт
📒 Багшийн нөөц, багшийн ур чадвар

Энэхүү үнэлгээний хүрээнд шинжээчдийн баг нь сургалтын орчин, нөөц боломж, багшлах боловсон хүчний чадавх, оюутанд олгож буй мэдлэг, чадварын уялдаа холбоог бүх талаас нь дүгнэн, цаашид сайжруулах санал, зөвлөмж боловсруулан ажиллаж байна.

Тус үнэлгээ нь “Нүүр ам судлал” хөтөлбөрийн чанарыг тасралтгүй дээшлүүлэх, сургалтын үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд оюутан, төгсөгчдийн мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм. ✍️

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail