Blog
Их Засаг Анагаах Ухааны Сургуулийн “Сувилахуйн бакалавр” хөтөлбөрт магадлан итгэмжлэлийн шинжээчдийн баг ажиллаж байна

Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн “Сувилахуйн бакалавр” хөтөлбөрт Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-ийн мэргэжлийн шинжээчдийн баг ажиллаж байна.

Шинжээчдийн баг нь тус хөтөлбөрийн

  • Сургалтын агуулга
  • Бүтэц, зохион байгуулалт
  • Сургалтын үр дүн
  • Багшлах арга зүй, хэрэгжилт

зэрэг чиглэлүүдэд иж бүрэн үнэлгээ хийж, цаашид хөтөлбөрийн чанарыг сайжруулах санал, зөвлөмж боловсруулах зорилготой ажиллаж байна.

Энэхүү шинжээчийн үнэлгээ нь сургалтын чанарыг дээшлүүлэх, боловсролын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, оюутнуудад чанартай мэдлэг, чадвар олгоход чухал ач холбогдолтой юм.

Чанартай боловсрол – Чадварлаг багш

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail