Их Засаг их сургуулийн Анагаах ухааны сургуулийн Нүүр ам судлалын тэнхимийн санаачилгаар Төв аймгийн Заамар суманд “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн-2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Заамар сумын Ерөнхий боловсролын 1, 2-р сургуулийн 9–14 насны нийт 180 сурагч оролцож, амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг, зөв дадлыг эзэмшихийн зэрэгцээ өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээнийг зохион байгуулахад “МШЕЭН Талст” холбооны тэргүүн Б.Өнөрбилэг, Заамар сумын Засаг дарга Б.Самбуу, Улаанбаатар хот дахь Тайваны Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар, Тайваны Шүдний холбоо хамтран оролцож, дэмжлэг үзүүлэв.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд Нүүр ам судлалын тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын Хүний гавьяат эмч, АУ-ны доктор, дэд профессор Л.Хэнтийн удирдлага дор тус тэнхимийн ахлах багш Ц.Байгаль болон ИЗИС-ийн Нүүр ам судлалын 494A бүлгийн 10, 394A бүлгийн 2 оюутан амжилттай ажиллалаа.
Энэхүү арга хэмжээ нь хүүхэд, багачуудын амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах, зөв дадлыг төлөвшүүлэх, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.