Их Засаг их сургуулиас оюутнуудын мэдлэг, сэтгэн бодох чадвар, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй IKHZASAG DEVELOPMENT INDEX (IDX-2026) олимпиадын урьдчилсан шат амжилттай болж, финалын шатанд өрсөлдөх 16 баг тодорлоо.
Олимпиадын финалын шатанд шалгарсан багууд БНСУ-ын Жонбүк үндэсний их сургуульд сургалтын төлбөрийн тэтгэлгээр суралцах эрхийн төлөө өрсөлдөх юм. Энэ нь оюутан залуусын мэдлэг, ур чадвараа сорихын зэрэгцээ олон улсын боловсролын боломжид нэг алхам ойртох чухал боломж болж байна.
Финалын шатанд шалгарсан багууд:
📅 Огноо: 2026 оны 10 дугаар сарын 30
⏰ Цаг: 16:00
📍 Байршил: Их Засаг их сургуулийн Чингис хаан цогцолбор
Финалын шатанд шалгарсан нийт багууддаа амжилт хүсье! Оюун ухаан, мэдлэг чадвараа дайчлан өрсөлдөж, олон улсын боловсролын боломжид хүрэх эрхэм зорилгодоо нэг алхам ойртоорой.
Ерөнхий зохион байгуулагч: Их Засаг их сургууль