Мэндчилгээ
Их Засаг Санхүү эдийн засгийн сургуулийн үе үеийн төгсөгчид, хамтран ажилладаг болон ажил олгогч байгууллагууд, ажилтан ажилчиддаа хамт олныхоо өмнөөс ажлын амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Их засаг санхүү эдийн засгийн сургууль нь Их засаг олон улсын их сургуулийнтомоохон салбар бүрэлдэхүүний сургуулийн нэг бөгөөд 22 дахь жилдээ сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр Нягтлан бодох бүртгэл, Банк, Эдийн засаг/Гааль, татварын эдийн засаг/ хөтөлбөрүүдээ амжилттай магадлуулсан. Хамтран ажиллагч байгууллагынхаа хүрээг тэлж, боловсролын салбарт манлайлал үзүүлж, нийгмийн хариуцлагыг өндөр түвшинд гүйцэтгэх зорилт тавин ажиллаж байна. Боловсролын багц хуулийг хэрэгжүүлэх, Их засаг Олон улсын их сургуулийнхаа бодлого зорилтыг хэрэгжүүлэх үйлсэд манай хамт олон хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Та бүхэнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Их Засаг Санхүү Эдийн засгийн сургуулийн захирал М.Дашдэлэг
📍 Хаяг: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо, Чингис Соосэ цогцолбор
📮 Шуудангийн хайрцаг: 349
📫 Zip код: 13381
🌐 Веб сайт: www.ikhzasag.edu.mn
📞 Утас: 88027621, 95570033
📠 Факс: +(976)-70002509
ДАВУУ ТАЛ, ОНЦЛОГ
Бизнесийн бүхий л салбарт төрийн болон хувийн хэвшлийн ААН байгууллагуудын маркетинг, менежментийн алба, санхүүгийн хэлтэс, банк бус санхүүгийн байгууллагад ажиллах чадвартай, өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн их эрэлттэй бизнесийн эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, банк, даатгал, гааль татварын мэргэжилтэн бэлтгэдэг.
Мэргэжлийн болон суурь хичээлээс гадна нэмэлт хөтөлбөрийн дагуу бизнесийн англи хэл, компьютер эрх зүй хичээлүүдийг судалдаг.
Мэргэжлийн чиглэлээр зохион байгууллагдаж буй олимпиад, эрдэм шинжилгээний хуралд оролцох боломжоор ханган, санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлдэг.
Оюутны үүсгэн санаачлагын байгууллагууд,клубуудыг дэмжиж ажилладаг. Тэдний үйл ажиллагаагаар дамжуулан оюутны бие даан ажиллах чадварыг хөгжүүлэх, танхимын сургалтаар олж авсан мэдлэгийг практикт хэрэглэх гүнзгийрүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой юм.
Төгсөгчдийн 90-аас дээш хувь нь мэргэжлээрээ ажилладаг бөгөөд ажлын байраар хангагдсан.
№ | Хөтөлбөрийн нэр | Мэргэжил | ЭЕШ 1, 2 | Мэргэшил | Хугацаа |
---|---|---|---|---|---|
1 | 📊 НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ | 📊 НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ | Математик(490), Нийгэм судлал(490), Англи хэл(490) | 4 жил/year | |
2 | 🏦 САНХҮҮ, БАНК | 🏦 БАНКНЫ ЭДИЙН ЗАСАГ | Математик(490), Нийгэм судлал(490), Англи хэл(490) | 4 жил/year | |
3 | 💼 БИЗНЕСИЙН УДИРДЛАГА | 💼 БИЗНЕСИЙН УДИРДЛАГА | Математик(490), Нийгэм судлал(490), Англи хэл(490) | 4 жил/year | |
4 | 💼САНХҮҮ, БАНК | 💼 САНХҮҮГИЙН МЕНЕЖМЕНТ | Математик(490), Нийгэм судлал(490), Англи хэл(490) | 4 жил/year | |
5 | 👥 МЕНЕЖМЕНТ | 👥 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ | Математик(490), Нийгэм судлал(490), Англи хэл(490) | 4 жил/year | |
6 | 🌐ХУДАЛДАА | 🌐 ГАДААД ХУДАЛДАА, ГААЛИЙН МЕНЕЖМЕНТ | Нийгэм(490), Монгол хэл(490), Англи хэл(450) | 4 жил/year | |
7 | 🏦 САНХҮҮ, БАНК | 🏦 БАНКНЫ МЕНЕЖМЕНТ | Математик(490), Нийгэм судлал(490), Англи хэл(490) | 4 жил/year | |
8 | 💰 ЭДИЙН ЗАСАГ | 💰 ГААЛЬ, ТАТВАРЫН ЭДИЙН ЗАСАГ | Математик(490), Нийгэм судлал(490), Англи хэл(490) | 4 жил/year |