Эрхэм хүндэт зочин танд энэ өдрийн мэнд хүргэе!
Та Их Засаг их сургуулийн бүрэлдэхүүн сургуулийн нэг болох Их Засаг Шинжлэх ухааны сургууль-ийн цахим хуудсанд зочилж буйд баяртай байна.
Манай сургууль нь 1999 оноос хойш Монгол Улсын дээд боловсролын салбарт эрдэм шинжилгээ, судалгаа, инноваци, чанарын удирдлага, дотоод үнэлгээний арга зүйг хөгжүүлж, үндэсний төдийгүй олон улсын түвшинд амжилттай танигдсан хамт олон юм.
Бид дэлхийн шилдэг туршлага, менежментэд суурилсан сургалт, судалгааны интерпренер их сургууль болох зорилгоо тууштай хэрэгжүүлж байна.
ИЗИС нь дотоодын болон олон улсын байгууллагуудаар, тухайлбал British Accreditation Council (BAC) болон БМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн.
Сургалт нь бакалавр (эчнээ, орой), магистр, докторын түвшинд явагддаг бөгөөд хамтран суралцах, хөгжих сонирхолтой хүн бүрт манай үүд нээлттэй.
Их Засагчууд бид нэг үндэстэй.
Эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт хүсье!
Хүндэтгэсэн:
Л.Нарантуяа, Ph.D, дэд профессор
Их Засаг Шинжлэх ухааны сургуулийн захирал
Утас: 99180582
Их Засаг Олон Улсын Их Сургууль нь ахисан шатны сургалтыг 2000 оноос хойш Эрдмийн сургууль нэртэйгээр 19 дэх жилдээ эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулж байна. Тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/02 тоот тогтоолоор Шинжлэн ухааны сургууль болж Их Засаг Олон Улсын Их Сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын нэг болсон.
Шинжлэх ухааны сургууль нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Олон улсын жишигт нийцүүлж шинжлэх ухаан, технологийн дэвшилд үндэслэн ахисан шатны болон эрдмийн зэрэг олгох төгсөлтийн дараах сургалтыг дараах чиглэлээр эрхлэн явуулж байна.
№ | Хөтөлбөрийн нэр | Мэргэжил | ЭЕШ 1, 2 | Мэргэшил | Хугацаа |
---|---|---|---|---|---|
1 | Эрх зүйн эчнээ | Математик, монгол хэл | 2.5 Жил |