Их Засаг сэтгүүлд нийтлүүлэх эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах шаардлага
Нэг. Эрдэм шинжилгээний өгүүллийн бүтэц
- Өгүүллийн нэр: Агуулгаа товч оновч илэрхийлсэн байх/Том үсгээр/
- Зохиогч: овог нэрээ бүтэн бичнэ. Ажлын газрын болон мэйл хаягаа бичих
- Товч агуулга\Хураангуй\: 200-250 үгэнд багтаасан байх /italic хэлбэрт оруулах/
- Түлхүүр үг: 3 ба дээш түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, холбоо үгийг нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр бичсэн байна. /italic хэлбэрт оруулах/
- Өгүүллийн оршил: Өгүүлэлд дэвшүүлж буй асуудлын товч үндэслэл, зорилго, зорилт, таамаглал, түүнийг батлах зорилгоор хийсэн судалгаа, туршилт, түүний арга зүй, боловсруулалт зэргийг бичнэ.
- Үндсэн хэсэг: Тухайн асуудлын онол практикийн тал, судалгаа, туршилтын үр дүн, түүний боловсруулалт зэргийг дэлгэрэнгүй бичнэ.
- Дүгнэлт\судалгаанаас гаргасан дүн шинжилгээ, дүгнэлтээ бичнэ\
- Гадаад хэл дээрх хураангуй: Үндсэн агуулгыг англи эсвэл орос хэлээр орчуулж 12-15 мөрөнд багтааж бичнэ.
- Ашигласан материал:Эшлэл татсан бүтээл, хаягийг жагсааж бичнэ. Эшлэл авахад дараах журам баримтална. үүнд:
- Нэг бүтээлийг нэр заан ишлэл авахдаа бичлэгийн хэлбэрээс хамааран Fagon & Үoung(1999), аль эсвэл (Murton 2012) гэх,
- Олон бүтээлээс нэгэн зэрэг ишлэл хийхдээ хугацааны дарааллыг баримтлах ба нэгзохиогчийн нэг онд гарсан хэд хэдэн бүтээлийг үсгээр ялгана. Ж: Zahavi 2014; Halliday2002; Arnold 2022a, b гм,
- Гурваас дээш зохиогч бүхий бүтээлээс ишлэл авахдаа эхний зохиогчийн нэрийн ард #et al., ... и др., ... нар гм гэж товчлоод оныг бичих,
- Давхар ишлэл авсан бол хаалтанд хэний, ямар бүтээлээс дамжуулан авснаазаавал бичнэ.
Нийгэм, хүмүүнлэгийн салбарт хуудас бүрийн доор зүүлт хийсэн байлаа ч гэсэн бүтээлийн эцэст ашигласан бүтээлийн жагсаалтыг бүрэн бүтнээр оруулна.
Хоёр. Эрдэм шинжилгээний өгүүллийн техникийн шаардлага
Эрдэм шинжилгээний өгүүллийг Arial форматаар бичих бөгөөд бүтээлийн сэдвийг14, зохиогчийн нэрийг 12, ажлын газрын хаягийг 10, түлхүүр үг, товч агуулгыг 10, бичлэгийг 12 хэмжээгээр бичнэ. Мөр хоорондын зай 1,5 цаасны зүүн захаас 3 см, баруун захаас 2 см, дээд талаас 2,5 см, доод талаас 2.5 см байна.
Өгүүллийн нийт хэмжээ 6-аас ихгүй нүүр байна.
Их засаг сэтгүүлийн өмнөх дугаарыг энд дарж үзнэ үү
https://online.flippingbook.com/view/355379106/10/
APA Referencing and Citation Style
