Blog
БҮЛЭГ, АРАВТЫН ДАРГА НАРЫН УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Их Засаг Шинжлэх Ухааны сургууль “Цогц боловсрол, өв тэгш хүмүүжил олгох хөтөлбөр”-ийн хүрээнд “Манлайлагч оюутан” бүлэг, аравтын дарга нарын уулзалтыг 2026 оны 03-р сарын 28-ны өдөр Хүннү Паласад амжилттай зохион байгууллаа.

Уулзалтад магистрант, эчнээ болон оройн ангийн 16 бүлгийн 50 гаруй оюутны төлөөлөл оролцож, оюутны үнэлгээ болон хөтөлбөрөө гардан авлаа. Мөн аравт, зуутын системийн ач холбогдол, үр нөлөөний талаар танилцуулж, цаашид уг хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцов.

Оюутнууд туршлага, сэтгэгдлээ хуваалцахын зэрэгцээ сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нартаа талархал илэрхийллээ.

Уулзалтад идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлье.

Их Засаг Шинжлэх Ухааны Сургууль

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail