Blog
“ИХ ЗАСАГ ХУУЛИЙН НУУЦАД НЭВТРЭХҮЙ” ТАНИН МЭДЭХҮЙН АСУУЛТ, ХАРИУЛТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Их Засаг хууль батлагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Засаг их сургуулийн I курсийн оюутнуудын дунд зохион байгуулсан “Их Засаг хуулийн нууцад нэвтрэхүй” танин мэдэхүйн асуулт, хариултын тэмцээн 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Их Засаг Чингис хаан кампусын Төв номын санд амжилттай зохион байгуулагдлаа. 👏

Тус тэмцээнд Их Засаг их сургуулийн бүрэлдэхүүний 8 сургуулийн I курсийн 60 гаруй багийн 300 гаруй оюутан оролцож, Их Засаг хуулийн түүх, утга агуулга, ач холбогдол болон Монголын түүх, соёл, өв уламжлалын талаарх мэдлэг, чадвараа сорин өрсөлдлөө.

Тэмцээн “QUIZ NIGHT” хэлбэрээр таван үе шаттай зохион байгуулагдаж, оюутнуудын мэдлэг, сэтгэн бодох чадвар, багаар ажиллах ур чадварыг сорьсон шинэлэг арга хэмжээгээрээ онцлог байв.

🏆 ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД

🥇 Тэргүүн байр:
Чингис Соосэ олон улсын харилцааны сургуулийн 132 дугаар бүлгийн Цэцэнбилэг ахлагчтай “Орд” баг

🥈 Дэд байр:
Их Засаг хууль зүйн сургуулийн 186 дугаар бүлгийн Батсарай ахлагчтай “Заргачид” баг

🥉 Гутгаар байр:
Их Засаг хууль зүйн сургуулийн 110 дугаар бүлгийн Б.Баярхүү ахлагчтай “Хишигтэн” баг

🏛️ ТУСГАЙ БАЙР

  • Чингис Соосэ олон улсын харилцааны сургуулийн 137 дугаар бүлгийн Цээсүрэн ахлагчтай “Цэц” баг
  • Их Засаг хууль зүйн сургуулийн 102 дугаар бүлгийн Бадамхатан ахлагчтай “Тэмүүлэл” баг
  • Чингис Соосэ олон улсын харилцааны сургуулийн 139 дүгээр бүлгийн Нямбаяр ахлагчтай “Их хуралдай” баг
  • Их Засаг аюулгүй байдал, хууль сахиулахын сургуулийн 126В бүлгийн “Одод” баг

Энэхүү тэмцээн нь оюутан залуусын түүхэн мэдлэгийг гүнзгийрүүлэх, Их Засаг хуулийн үнэт өвийг танин мэдүүлэх, үндэсний түүх, соёл, өв уламжлалаа эрхэмлэн дээдлэх үзлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Их Засаг хуулиа судлан таньж, түүх, соёл, өв уламжлалаа өвлөн дэлгэрүүлж буй оюутнууддаа сурлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

#ИхЗасагИхСургууль #ИхЗасагХууль #820Жил #ИхЗасагХуулийнНууцадНэвтрэхүй

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail