🎉 Төгсөгч Н.Төгөлдөртөө баяр хүргэе! 🎓✈️🇯🇵
Их Засаг их сургуулийн Их Засаг – Үндэсний инженер, технологийн сургууль-ийг Цахилгааны инженер мэргэжлээр төгссөн Н.Төгөлдөр суралцах хугацаандаа эзэмшсэн мэдлэг, ур чадвараа олон улсын орчинд хөгжүүлэн, Япон Улсад мэргэжлээрээ ажиллах шинэ гараагаа эхлүүлж байна.
Тэрээр оюутан байх хугацаандаа Япон Улсад цалинтай дадлагажигчаар ажиллаж, мэргэжлийн чиглэлээрээ практик туршлага хуримтлуулсан бөгөөд амжилттай ажилласныхаа үр дүнд улмаар тухайн байгууллагадаа үндсэн цахилгааны инженерээр ажиллах боломжийг хүртсэн байна.
Ийнхүү суралцах хугацаандаа цалинтай дадлагажигчаас мэргэжлийн инженер хүртэл өсөн дэвшиж, өөрийн мэдлэг, ур чадвараа бодитоор хэрэгжүүлэн ажиллаж буй Н.Төгөлдөрийн амжилт нь Их Засаг их сургуулийн оюутнуудад суралцахын зэрэгцээ олон улсын ажлын орчинд туршлага хуримтлуулах боломж байдгийг харуулсан сайхан жишээ болж байна.
Энэхүү хөтөлбөр нь Их Засаг – Үндэсний инженер, технологийн сургууль-ийн Цахилгааны инженер мэргэжлээр суралцаж буй оюутнуудад нээлттэй бөгөөд мэргэжлийн мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, олон улсын түвшинд туршлага хуримтлуулах боломжийг бүрдүүлж байна.
Н.Төгөлдөртөө цаашдын ажил хөдөлмөр, мэргэжлийн замналд нь өндөр амжилт хүсэн ерөөе! 🚀🇯🇵
Суралц → Дадлагаж → Хөгж → Мэргэжлээрээ дэлхийд өрсөлд! 🎓💡