Blog
ХЗС-ийн 1-р курсийн оюутнууд Монгол цэргийн музейтэй танилцлаа

Их Засаг их сургуулийн Хууль зүйн сургуулийн 1-р курсийн оюутнууд “Их Засаг хууль судлал” хичээлийн хүрээнд Монгол цэргийн музейд зочилж, онолын мэдлэгээ практик туршлагаар баяжууллаа.

Тус танилцах аяллын үеэр оюутнууд Монгол Улсын цэргийн түүх, уламжлал, зэвсэгт хүчний хөгжил болон эх орноо хамгаалсан үе үеийн түүхэн үйл явдалтай холбоотой үзмэр, эд өлгийн зүйлстэй танилцсан юм.

Энэхүү үйл ажиллагаа нь оюутнуудад хичээлээр эзэмшсэн мэдлэгээ бодит түүхэн баримт, үзмэртэй холбон ойлгох, эх оронч үзэл, түүх соёлоо дээдлэх хандлагыг төлөвшүүлэхэд ач холбогдолтой байлаа.

Ийнхүү ХЗС-ийн 1-р курсийн оюутнууд нэг өдрийг мэдлэг, танин мэдэхүй, практик туршлагыг хослуулан үр бүтээлтэй өнгөрүүллээ.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail