Их Засаг Их Сургууль-ийн Үндэсний Инженер Технологийн сургуулиас ахлах ангийн сурагчдад зориулсан “Кодчилолын анхан шатны сургалт”-ыг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
Тус сургалтын хүрээнд сурагчид программчлалын суурь ойлголт, код бичих анхан шатны мэдлэгийг практик жишээ, сонирхолтой аргуудаар суралцах боломжтой юм. Мөн мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхолтой сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох ач холбогдолтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг ikhzasag.edu.mn сайтаас авах боломжтой.
📞 Холбоо барих: 8817-5575
✨ Ирээдүйн IT мэргэжилтнүүдийг бэлтгэх эхний алхамд сурагч та бүхнийг урьж байна.