CircleCircle
У.МӨНХБАТ

У.МӨНХБАТ

ИХ ЗАСАГ ИХ СУРГУУЛИЙН ҮНДЭСНИЙ ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМИЙН БАГШ
Мэргэжил: Программист, программ хангамжийн мэргэжилтэн
Ажлын туршлага: 20 гаруй жил

У.Мөнхбат нь мэдээллийн технологи, программ хангамжийн салбарт 20 гаруй жил ажилласан, программ хангамжийн хөгжүүлэлт, системийн шийдэл, програмчлалын чиглэлээр өргөн мэдлэг, дадлага туршлагатай мэргэжилтэн юм. Тэрээр Их Засаг Их Сургуулийн Үндэсний инженер, технологийн сургуулийн Мэдээллийн технологийн тэнхимийн багшаар ажиллаж байна.

Тэрээр программ хангамжийн чиглэлээр бакалаврын боловсрол эзэмшсэн бөгөөд мэргэжлийн үйл ажиллагааныхаа хугацаанд ахлах программист (Senior Programmer), программ хангамжийн ахлах инженер (Senior Software Engineer) зэрэг албан тушаалд ажиллаж, программ хангамжийн хөгжүүлэлт, технологийн шийдэл боловсруулах чиглэлээр туршлага хуримтлуулсан.

PHP, Python, Swift, Java, JavaScript, HTML/CSS, Dart зэрэг програмчлалын хэл, технологиудыг эзэмшсэн бөгөөд веб болон мобайл аппликейшн хөгжүүлэлт, программ хангамжийн системийн шийдэл боловсруулах чиглэлээр мэргэжлийн мэдлэг, ур чадвартай.

Тэрээр шинэ технологи, программ хангамжийн орчин үеийн шийдлүүдийг судлах, хөгжүүлэлтийн арга барилыг боловсронгуй болгох, инновацад суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход анхааран ажилладаг.

Мөн багаар ажиллах, асуудлыг оновчтой шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэх, хариуцлагатай ажиллах ур чадвараа мэргэжлийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, хуримтлуулсан мэдлэг, туршлагаа оюутнуудад түгээн дэлгэрүүлэх, тэдний програмчлалын мэдлэг, практик ур чадварыг хөгжүүлэхийг зорьдог.

БҮТЭЭЛ, ХӨГЖҮҮЛСЭН ПРОГРАММ ХАНГАМЖ

Мобайл аппликейшн болон программ хангамжийн хөгжүүлэлтийн чиглэлээрх бүтээл, төслүүдтэй дараах холбоосуудаар танилцах боломжтой.