Их Засаг Үндэсний инженер технологийн сургууль-ийн ЦИ-273 бүлгийн оюутан, Монгол Улсын Үндэсний шигшээ багийн довтлогч М.Чинзолбоо нь Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Division III B-д амжилттай оролцож, авьяас ур чадвараараа бусдыг манлайлан шилдэг тоглогчоор тодорлоо.
Тэрээр тэмцээний туршид гайхалтай тоглолт үзүүлж, Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлэн, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөлөө. 🇲🇳🏒
Энэхүү бахархам амжилт нь зөвхөн сургуулийнхаа төдийгүй Монгол Улсын спортын салбарын нэр хүндийг өргөсөн онцгой үйл явдал боллоо.
🎊 Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчдадаа халуун баяр хүргэе!