Их Засаг Их Сургуулийн Аялал жуулчлалын хөтөлбөрийн II, III дамжааны оюутнууд 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Япон Улсыг зорин нэг жилийн хугацаатай цалинтай мэргэжлийн дадлага хийхээр мордлоо.
Энэхүү олон улсын дадлагын хөтөлбөр нь оюутнуудад аялал жуулчлал, үйлчилгээний салбарын байгууллагуудад ажиллан бодит ажлын туршлага хуримтлуулах, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх, япон хэл болон олон улсын ажлын орчинд ажиллах чадвараа дээшлүүлэх үнэ цэнтэй боломжийг олгож байна.
Мэргэжлийн дадлагын хугацаанд оюутнууд онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэхийн зэрэгцээ олон улсын хөдөлмөрийн соёл, үйлчилгээний стандарттай танилцаж, цаашдын карьерын хөгжилдөө чухал туршлага хуримтлуулах юм.
Япон Улсыг зорин мордож буй нийт оюутнууддаа эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байж, эх орон, сургууль, мэргэжлээ нэр төртэй төлөөлөн, дадлагаа амжилттай дүүргэхийг хүсэн ерөөе.
#ИхЗасагҮИТС #АялалЖуулчлал #JapanInternship #PaidInternship #InternationalInternship