Blog
“MATH INNOVATION – 2026” тэмцээн зохион байгуулагдана

Их Засаг их сургуулийн Мэдээллийн технологийн тэнхимээс инженерийн математик хичээлийн хүрээнд оюутнуудын математик болон логик сэтгэлгээг хөгжүүлэх, бүтээлч байдлыг дэмжих зорилготой “MATH INNOVATION – 2026” тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Тус тэмцээн нь I курсийн оюутнуудын дунд зохион байгуулагдах бөгөөд оролцогчид математикийн бодлого, логик даалгавруудыг бодож, өөрсдийн мэдлэг чадвар, сэтгэн бодох хурд, бүтээлч шийдлээ сорих боломжтой юм.

Математик болон логик сэтгэлгээгээ хөгжүүлэх сонирхолтой оюутан залуусыг энэхүү тэмцээнд идэвхтэй оролцохыг урьж байна.

📅 Хэзээ: 2026 оны 03 дугаар сарын 20
🕓 Цаг: 16:00
📍 Хаана: Лекцийн 506 тоот танхим
☎️ Холбоо барих: 8947-6989