Blog
ART EXH 2026 – Таталбар зургийн уралдаан, үзэсгэлэн зохион байгуулагдана

Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургуулийн Үндэсний инженер технологийн сургууль нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан “ART EXH 2026” таталбар зургийн уралдаан, уран бүтээлийн үзэсгэлэн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээний үеэр сурагчид өөрсдийн бүтээлч сэтгэлгээ, уран зургийн ур чадвар, мэдрэмжээ илэрхийлэх боломжтой бөгөөд таталбар зургийн уралдаан болон уран бүтээлийн үзэсгэлэн зэрэг сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулагдана. Мөн авьяаслаг сурагчдын уран бүтээлийг нэг дороос сонирхон үзэж, уран бүтээлийн ертөнцөөр аялах боломжийг оролцогчдод олгоно.

Арга хэмжээний мэдээлэл:

  • 🗓 Огноо: 2026 оны 03 сарын 19
  • 🕐 Цаг: 13:00–15:00
  • 📍 Байршил: Их Засаг Event Hall
  • 🎟 Тасалбар: Үнэгүй
  • 🏆 Шагналын сан: 500,000₮

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, уран зураг сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирж, уран бүтээлийн өнгө төрхийг хамтдаа мэдэрч, авьяаслаг найз нөхдөө дэмжихийг урьж байна.