Blog
2025 оны Монголын Цахим спортын шилдгүүд тодорлоо

2025 оны Монголын цахим спортын шилдгүүдийг тодруулах “Mongolian Esports Awards 2025” шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээний Mobile төрлөөр ALPHA GAMING баг шилдэг баг-аар шалгарч, цахим спортын салбарт өндөр амжилт үзүүлснийг албан ёсоор үнэлүүллээ.

ALPHA GAMING багийн гишүүн, 425 бүлгийн оюутан Н.Даваажаргалдаа сурлага, спортын замналд нь цаашдын өндөр амжилт хүсье.

Цахим спортын салбарт залуусын оролцоо, амжилт жилээс жилд өсөн нэмэгдэж буй нь бахархалтай бөгөөд цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.