Их Засаг Үндэсний инженер технологийн сургуулийн “Аялал жуулчлал” хөтөлбөрт Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-ийн мэргэжлийн шинжээчдийн баг ажиллаж байна.
Шинжээчдийн баг нь тус хөтөлбөрийн үйл ажиллагаанд иж бүрэн үнэлгээ хийж, сургалтын чанар, үр өгөөжийг сайжруулах зорилгоор дараах чиглэлүүдэд дүгнэлт, үнэлгээ хийж байна. Үүнд:
✓ Сургалтын агуулга
✓ Бүтэц, зохион байгуулалт
✓ Сургалтын үр дүн
✓ Багшлах арга зүй, хэрэгжилт
Энэхүү шинжээчийн үнэлгээ нь хөтөлбөрийн чанарыг дээшлүүлэх, сургалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, цаашлаад олон улсын жишигт нийцсэн боловсрол олгоход чухал ач холбогдолтой юм.
✨ Чанартай боловсрол – Чадварлаг багш ✨