Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-ийн мэргэжлийн шинжээчдийн баг Их Засаг Үндэсний инженер технологийн сургуулийн “Интерьер дизайн” хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийхээр ажиллаж байна.
Тус үнэлгээ нь сургалтын хөтөлбөрийн чанар, агуулга, хэрэгжилт, багшлах боловсон хүчин, сургалтын орчин, материаллаг бааз, оюутны хөгжлийг дэмжих үйлчилгээ зэрэг олон үзүүлэлтийг хамруулан дүгнэх зорилготой юм. Шинжээчдийн баг нь холбогдох баримт бичигтэй танилцахаас гадна удирдлага, багш, оюутнуудтай уулзалт хийж, бодит нөхцөл байдалд тулгуурласан үнэлгээ хийж байна.
“Интерьер дизайн” хөтөлбөрийг магадлан итгэмжлэх үйл явц нь боловсролын чанарыг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх, төгсөгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Их Засаг Үндэсний инженер технологийн сургууль нь сургалтын хөтөлбөрүүдийн чанарыг тогтмол сайжруулж, үндэсний болон олон улсын стандартад нийцүүлэх зорилтын хүрээнд магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.