✅ Тус сургалтын зочноор Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоог үүсгэн байгуулагч, Олон улсын Арт Терапи холбооны гишүүн, Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбооны тэргүүн, арт терапист, докторант В. Бэрцэцэг хүрэлцэн ирж “УРЛАГИЙН СЭТГЭЛ ЗАСАЛ БА ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ” сэдвээр үнэ цэнтэй сургалт орлоо.
✅ Сургалтаар оюутнууд “Урлагийн сэтгэл засал”-ын талаар мэдлэгээ тэлж, харилцааны эерэг ур чадвар, цаг хугацааны үнэ цэнийн тухай ойлголт авч, бүлгийн харилцаанд суурилсан дадлага ажил хийж, бие биетэйгээ идэвхтэй хамтран оролцсон үр дүнтэй өдөр боллоо.
— Итгэлтэй ирээдүй —
Их Засаг Хүмүүнлэгийн Ухааны Сургууль —
2025/12/02