Blog
🎓 Их Засаг Хүмүүнлэгийн ухааны сургууль гадаад оюутнуудаа хүлээн авлаа

2025–2026 оны хичээлийн жилд Их Засаг Олон улсын их сургуулийн Хүмүүнлэгийн ухааны сургууль Өвөр Монголын Өөртөө Засах Орон болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас ирсэн шинэ элсэгч гадаад оюутнуудаа амжилттай хүлээн авлаа.

Энэ хичээлийн жилд 10 гаруй гадаад оюутан Багш, Бага боловсрол, Сэтгэл судлалын мэргэжлээр суралцаж эхэлж байна.

Хүмүүнлэгийн ухааны сургууль нь олон улсын боловсролын орчинг хөгжүүлэх, гадаад оюутнуудад монголын боловсролын онцлог, соёлын өвийг танин мэдүүлэх, эрдэм мэдлэг олгох зорилгоор сургалтын хөтөлбөрөө жил бүр өргөжүүлэн хэрэгжүүлж байна.

Гадаад оюутнууддаа сурлагын өндөр амжилт, Монгол орондоо шинэ мэдлэг, үнэт туршлага хуримтлуулахыг хүсэн ерөөе.

Image