Огноо: 2025 оны 3-р сарын 14
📍 Байршил: Их Засаг Олон Улсын Их Сургууль, Чингис Соосэ Олон Улсын Харилцааны Сургууль
Их Засаг ОУИС-ийн Чингис Соосэ ОУХС-ийн Түүх, Монгол судлал, Олон улсын харилцааны тэнхим нь багшийн хөгжил, мэргэжлийн үйл ажиллагааг сайжруулах, боловсролын шинэ чиг хандлагыг судалж нэвтрүүлэх зорилгоор "Багшийн хөгжил – XXI зуун" эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэ жилийн хуралд Их Засаг ОУИС, ШУТИС, АШУҮИС, Дотоод Хэргийн ИС, Отгонтэнгэр ИС, Шихихутуг ИС, Этүгэн ИС, Ач ИС, Мандах бүртгэл ИС, Техник технологийн дээд сургууль зэрэг Монгол Улсын 10 гаруй их, дээд сургуулийн 60 гаруй багш, судлаачид судалгааны бүтээлээ ирүүлснээс 2-р шатанд шалгарсан 21 илтгэлийг хэлэлцүүлж, шилдэгүүдийг тодрууллаа.
🔹 Хурлын нээлт:
ИЗОУИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн I проректор, доктор (Sc.D), профессор, Монгол Улсын Гавьяат багш Ж.Цэцэгмаа хурлын нээлтийн үг хэлж, оролцогчдод амжилт хүслээ.
🏆 Шилдэг илтгэлүүд:
🥇 Тэргүүн байр:
📌 Б. Энх-Өлзий (Их Засаг-Чингис Соосэ ОУХС) – "Их засаг хуулийг эрх зүйн философийн онолуудтай харьцуулан шинжлэх нь."
🥈 Дэд байр:
📌 Б. Одбаатар (Дотоод Хэргийн Их Сургууль) – "Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны ур чадвар, сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох нь."
🥉 Гутгаар байр:
📌 Л. Даарийсүрэн (ИЗ-Чингис Соосэ ОУХС) – "Хиймэл оюун ухааны сургалтын хөтөлбөрт үзүүлэх нөлөө."
🏅 Тусгай байр:
📌 Б. Соджавхлан, Ж. Бадамханд (Мандах Бүртгэл ИС) – "Ажлын байранд шаардагдаж буй ур чадварыг суралцах явцад эзэмшүүлэх нь."
📌 Л. Оюунцэцэг (Их Засаг-ҮИТС) – "Иргэдийн цахим боловсролын нөхцөл байдлын талаарх судалгааны үр дүн."
🔹 Хурлыг ивээн тэтгэсэн байгууллагууд:
✅ Юнител групп
✅ Их Засаг телевиз
✅ Малчин телевиз
✅ Их Засаг ОУИС-ийн бүрэлдэхүүний сургуулиуд
📌 Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь багш, судлаачдын мэдлэг туршлагаа хуваалцах, боловсролын шинэ чиг хандлагыг судлан нэвтрүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.