ЧИНГИС ХААНЫ НЭРЭМЖИТ ИХ ЗАСАГ ИХ СУРГУУЛЬ ISO 9001:2015, ISO 21001:2018 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ, ГЭРЧИЛГЭЭ ГАРДАН АВЛАА.✍✍✍

· 2 минут зарцуулна
Thumbnail

Чингис Хааны Нэрэмжит Их Засаг Олон Улсын Их Сургууль нь сургалт, эрдэм шинжилгээ, оюутны дотуур байр болон номын сангийн үйлчилгээний хүрээнд нэгдсэн менежментийн тогтолцоог амжилттай нэвтрүүлж, хэрэгжүүлээд байна.

Энэхүү ажлыг “Хэйд Консалтинг Менежмент” зөвлөх үйлчилгээний компанитай хамтран хэрэгжүүлж, “MonCertf” ХХК-аар хөндлөнгийн тохирлын үнэлгээ хийлгэснээр Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 болон Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандартуудын шаардлагыг хангасан болохыг албан ёсоор баталгаажуулсан гэрчилгээг гардан авлаа.

Энэхүү гэрчилгээ нь Их Засаг Их Сургууль олон улсын боловсролын стандартыг нэвтрүүлэгч, хэрэгжүүлэгч байгууллага болохыг баталгаажуулж байгаа бөгөөд батламжийг “MonCertf” тохирлын үнэлгээний байгууллагын Баталгаажуулалтын зөвлөлийн дарга Г.Билгүүн, зөвлөлийн гишүүн, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан О.Намжил, тэргүүлэх аудитор Т.Бадамсэд нар гардуулан өглөө.

Мөн энэ үеэр “MonCertf” компанийн Ерөнхий захирал Г.Билгүүн:

“Олон улсад хүрэх гарц бол олон улсын ISO стандарт юм. Та бүхэн боловсролын байгууллагын менежментийн тогтолцоог амжилттай нэвтрүүлж, хэрэгжүүлж буй сургуулиудын нэг болж байгаад баяр хүргэе. Өнөөдөр Их Засаг Их Сургууль 171 оронд хүлээн зөвшөөрөгдөж буй түүхэн өдөр тохиож байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Ийнхүү Их Засаг Их Сургууль нь олон улсын жишигт нийцсэн боловсрол, судалгаа, инновацын тогтвортой хөгжилд чиглэсэн манлайлагч их сургууль болох зорилтоо хэрэгжүүлж, чанарын тогтолцоог тасралтгүй сайжруулан ажиллах нэгдсэн менежментийн тогтолцоог бүрдүүлээд байна.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
Logo
© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС