Их Засаг Олон Улсын Их Сургууль жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Жамсрангийн Цэвээний нэрэмжит “Монголын нэрт соён гэгээрүүлэгчид” эрдэм шинжилгээний бага хурал 2025 оны 4 сарын 23-ны өдөр Их Засаг ОУИС-ийн Төв номын санд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү хуралд нийт 70 гаруй илтгэл ирсэн бөгөөд 2-р шатанд шалгарсан 20 оюутан илтгэлээ хэлэлцүүлэн, шилдэгүүдээ тодрууллаа. Үр дүнд нь:
- 🥇 Тэргүүн байранд: Их Засаг Хууль зүйн сургуулийн Эрх зүйн 210-р бүлгийн оюутан Г.Ган-Од шалгарч, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
- 🥈 Хоёрдугаар байранд: МУИС-ийн НШУС-ийн 4-р түвшний оюутан Э.Базарваань мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэв.
- 🥉 Гуравдугаар байранд: Их Засаг Хууль зүйн сургуулийн Эрх зүйн 412-р бүлгийн оюутан Б.Мөнгөнзаяа хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
Тусгай шагналтнууд:
- Х.Пүрэвхүү – Их Засаг Анагаах ухааны сургуулийн Хүний их эмчийн 5-р курсийн оюутан
- Э.Нандинзул – Үндэсний инженер, технологийн сургуулийн КПХ-ийн 222-р бүлгийн оюутан
→ Тэд өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
Кампус, холбооны нэрэмжит шагнал:
- Их Засаг Чингис хаан кампусын нэрэмжит шагнал – Г.Энхзул (Эрх зүйн 106-р бүлэг)
- Их Засаг Чингис Соосэ кампусын нэрэмжит шагнал – Г.Жинжий (ОУХ-ны 130-р бүлэг)
- Их Засаг төгсөгчдийн холбооны нэрэмжит шагнал – Б.Бямбаноров (Эрх зүйн 484-р бүлэг)
Илтгэлээ амжилттай хэлэлцүүлж, шагналт байранд шалгарсан нийт оюутнуудаа халуун баяр хүргэе!