Дэлхийн нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр “ОЛОН НИЙТИЙН МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖЬЕ” уриан доор зохион байгуулж байна.Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг Дэлхийн улс орнууд ХДХВ/ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нөлөөллийн ажлыг зохион байгуулж ирсэн билээ.Тус өдрийг угтан ИЗОУИС-ийн Их Засаг Анагаах ухааны сургуулийн хамт олон ХДХВ/ДОХ болон бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх өдөрлөг зохион байгуулан ИЗОУИС-ийн салбар сургуулиудын оюутнуудад тус өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлж өөрийгөө болон бусдыг хамгаалах талаар үе шаттайгаар лекц уншлаа. 2023.12.01-ний өдөр ИЗОУИС-ийн Чингис хаан цогцолборын Эвент Холл-д зохион байгуулагдсан өдөрлөгийн үйл ажиллагаанд Их Засаг АУС-ийн захирал, Профессор Л.Батмөнх, Чингис хаан цогцолборын захирал С.Дамчаа, Их Засаг Анагаах ухааны сургуулийн эрдэмтэн багш нар болон нийт оюутнууд оролцлоо.Өдөрлөгийн хүрээнд Их Засаг АУС-ийн оюутнууд өглөө 08:20-09:00 хооронд Их Засаг ХЗС, Их Засаг БСУС, Их Засаг ҮИТС-ийн үүдэнд угталтын мэндчилгээний үеэр БЗХӨ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх сурталчилгааны тараах материалыг нийт 500 орчим оюутнуудад тарааж, мөн “ХДХВ, БЗХӨ-нөөс урьдчилсан сэргийлэх арга” сэдэвт лекцийг дараах үе шаттайгаар Их засаг АУС-ийн багш нар уншиж танилцуулан, мэдлэг, зөвлөгөө өглөө. • Их Засаг АУС-ийн Тэнхимийн эрхлэгч, Ахлах багш, АУ-ны магистр Х.Тогтуунбаяр ИЗОУИС-ийн оюутны дотуур байрны 68 оюутанд• Их Засаг АУС-ийн Ахлах багш, АУ-ны магистр Н.Сэргэлэн Их засаг БСУС-ийн 1,2-р дамжааны 85 оюутанд• Их Засаг АУС-ийн Дэд профессор, Доктор (Ph.D.) Э.Ариунболд Их Засаг ҮИТС-ийн 1-р дамжааны 121 оюутан, Рояал ОУИС-ийн 1,2-р дамжааны 97 оюутан, Их Засаг АУС-ийн 1,2-р дамжааны 132 оюутнуудад тус тус лекц уншлаа.Түүнчлэн өдөрлөгийн үеэр Их Засаг АУС-ийн 194-р бүлгийн оюутан Б.Нандин-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлж, 1,2-р дамжааны оюутнууд “ДОХ, БЗХӨ”-ний эсрэг ФлашМоб зохион байгуулж бусад үе тэнгийн оюутан залуучууддаа халдвараас урьдчилан сэргийлэх талаар уг өвчний эсрэг дуу хоолойгоо нэгтгэхэд уриаллаа. Нэг л өдрийн санамсаргүй, тэвчээргүй алхам таныг мянган өдрийн харамсал, зовлонд унагах эрсдэлтэй. Тиймээс хамтдаа сэргийлье Их Засагчуудаа !!!