Оюутны гарын авлага

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 Их Засаг Олон Улсын их сургууль /цаашид ИЗОУИС гэх/-ийн

Оюутны хөгжлийг дэмжихжурам нь Боловсролын тухай хууль,

Дээд боловсролын тухай хууль, ИЗОУИС-ийн дүрмийн хүрээнд ИЗОУИС-д оюутан, суралцагч элсүүлэх, сургах, сургуулиас чөлөөлөх,суралцах таатай нөхцөл боломжоор хангагдах, оюутныг дэмжих үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулна.

1.2 Тус сургуулийн үндсэн үйлчлүүлэгчид нь оюутан, суралцагчид учраас тэдний нийтлэг эрх ашгийг эрхэмлэн дээдлэх бодлогыг тууштай баримтална.

1.3 Оюутан, суралцагчийн ёс зүйн дүрэм нь энэ журмын салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд дүрэмд заагдсан хариуцлага хүлээлгэнэ.

1.4 Энэ журам болон гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт нь оюутанд үзүүлэх хөнгөлөлт, шагнал, урамшуулал олгох, мөн түүнчлэн тэдэнд хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

1.5 Оюутны хөгжлийг дэмжих журмыг ИЗОУИС-ийн цогцолбор, салбар, харьяа сургуулиудын хэмжээнд дагаж мөрдөнө.

1.6 Энэ журмыг сургуулийн нийт багш, ажилтан, оюутан, суралцагч дагаж мөрдөх бөгөөд биелэлтэд нь хяналт тавих үүргийг Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний баг, цогцолбор, харьяа, салбар сургуулийн удирдлагын баг, оюутны байгууллага хариуцан гүйцэтгэнэ.

ХОЁР.ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, ЦУЦЛАХ

2.1 Сургуульд оюутан элсүүлэхдээ Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Элсэлтийн шалгалтын үлгэрчилсэн журам”, ИЗОУИС-ийн Элсэгчдийг бүртгэх журам, элсэгчдэд танилцуулга хийх журам зэргийг үндэслэн Ректорын тушаалаар баталсан элсэлтийн комисс ажиллаж тухайн хичээлийн жилд суралцах оюутныг элсүүлэх ажлыг зохион байгуулж, бүрдүүлэх баримт бичиг, бусад шаардагдах болзол нөхцөлийг нийтэд ил тод зарлан мэдээлсний үндсэн дээр шалгаруулна.

2.2 Бүрэлдэхүүний болон харьяа, салбар сургуулийн захирал, декан сургуульд элсэгч оюутан, магистрант, докторантуудтай суралцах хугацааны гэрээ байгуулж, Ректорын тушаалаар баталгаажуулна.

2.3 Суралцагчтай байгуулах гэрээнд нөхцөл, болзлыг тодорхой заахаас гадна дор дурдсан тохиолдолд захиргааны санаачлагаар сургуулиас хасна. Үүнд:

а. Сургуулийн дүрэм, гэрээ болон журмаар хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бол сургалтын төлбөрийг буцааж олгохгүйгээр;

б. Анги дэвших шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн оюутан, дараа жилийн хичээл эхлэхээс өмнө шалгалтаа нөхөн өгөөгүй;

2.4 Оюутан 3 хичээлийн улирал дундын шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн бол улирлын болон анги дэвших шалгалт өгөх эрхгүй. Дахин шалгалт өгөхийн өмнө тухайн багшаар хичээл заалгасан бол цагийн тооцоог үндэслэн тогтоосон журмын дагуу нөхөн төлбөр төлнө.

2.5 Хүүхэд төрүүлсэн, хүндээр өвчилсөн бусад хүндэтгэн үзэх шалтгаантай оюутанд нэг сар хүртэл хугацаатай чөлөө олгож болно. Энэ хугацааны хичээлийг оюутан бие дааж нөхөн эзэмшинэ. Чөлөөний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд жилийн чөлөө олгоно.

2.6 Сургуулиас хасах оюутны асуудлыг Цогцолборын дэргэдэх Оюутан, суралцагчийн ёс зүйн хороо болон Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Ректорын тушаалаар эцэслэн шийдвэрлэнэ.

3.7 Оюутан өвчний буюу гачигдлын улмаас дараагийн хичээлийн жил хүртэл хугацаагаар жилийн чөлөө авч болох хэдий ч анги улирна. Жилийн чөлөө олгох шийдвэрийг Ректорын тушаалаар баталгаажуулна.

3.8 Анги дэвших болон элсэлт, төгсөлтийн шалгалтыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмыг үндэслэн зохион байгуулж дүгнэнэ.

3.9 Суралцагчийн сургалтын төлбөрт тооцогдоогүй боловч суралцах үйл ажиллагаатай нь холбоотой нэмэлт төлбөр шаардах үйлчилгээг тусгай журмаар зохицуулна.

ГУРАВ. ХИЧЭЭЛИЙН ЦАГ, АМРАЛТЫН ХУВААРЬ

3.1. Оюутны хичээллэх өдөр ажлын 5 өдөр байна. I,II, III, IV дамжааны оюутан бие даалтын өдөртэй байж болно.

3.2. Хичээллэх цагийг сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг үндэслэн сургуулийн захиргаанаас тогтоож, хичээлийн хуваариар зохицуулна.

3.3. Хичээлийг Их засаг, Чингис Соосэ цогцолборт 09.00 цагаас эхлэн 90 минут тутамд 10 минутын завсарлагаатай явуулна. Хичээлийн их завсарлагаа өдөрт 30 минут байх бөгөөд хичээлийн нийт үргэлжлэх хугацаа нь 4 пар буюу 8 цагаас хэтрэхгүй байна.

3.4. Хичээл эхлэх, завсарлах цагийг жижүүр цахилгаан хонхоор нийтэд дохио өгч зохицуулна.

3.5. Хичээллэх анги, танхимыг тухайн сургуулийн захирал зохицуулна.

3.6. Хичээлд гадны хүмүүс суух бол тухайн сургуулийн захирлаас зөвшөөрөл авна.

3.7. Хичээлийн ирцийн бүртгэлийг декан, оюутан хариуцсан багш, бүлгийн багш, оюутны гүйцэтгэх хорооны гишүүн, бүлэг, аравтын дарга нар шалгаж тооцож байна.

3.8. Оюутны ирцийг тухайн хичээлийг зааж, семинарыг удирдаж байгаа багш нь журмын дагуу бүртгэнэ. Ирцийн мэдээг оюутан хариуцсан багшид өдөр тутам өгнө.

3.9. Тухайн хичээлийг заах багш цагтаа ирээгүй, хожимдсон, түүнчлэн хичээлийн цаг дуусаагүй байхад завсарлуулсан тохиолдолд багш ажилтны ёс зүйн дүрмийн дагуу хариуцлага хүлээнэ.

3.10. ИЗОУИС-ийн оюутан, суралцагч нь 7 хоногт 2 өдрийн амралтаас гадна, хууль тогтоомжид заасан баярын өдрүүдэд болон зуны 7,8 дугаар саруудад амралтаа эдэлнэ.

ДӨРӨВ. СУРГУУЛИЙН ХҮНДЭТ ШАГНАЛ, БИЛЭГДЭЛ, УРАМШУУЛАЛ,ХӨНГӨЛӨЛТ, ТУСЛАМЖ, ТЭТГЭЛЭГ

4.1 Их Засаг Олон Улсын их сургууль нь дараах хүндэтгэлийн шагналтай байх бөгөөдсургуулийн захирлын саналыг үндэслэн оюутан, суралцагчийгРекторын тушаалаар шагнана. Үүнд:

  • Чингис хааны Алдрын одон;
  • “Чингис хааны Алдрын од” алтан медаль;
  • Алтан,мөнгөн гэрэгэ;
  • “Их засаг” алт, мөнгөн медаль;
  • “Тэргүүний оюутан”, “Тэргүүний сурагч” медаль;
  • “Буянт үйлстэн” цол, тэмдэг;

4.2 Сурлага хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан оюутан, суралцагчдыг Сургуулийн захирлын саналыг үндэслэн Ректорын тушаалаар дор дурдсан хэлбэрээр урамшуулна.

  • Гадаад, дотоодын чанартай олон улсын арга хэмжээнд оролцуулах;
  • Гадаадын их, дээд сургуулиудтай байгуулсан гэрээний дагууоюутан солилцох арга хэмжээнд хамруулах;
  • Их засаг сонины онцлох хүн, уран илтгэгч оюутнаар шалгаруулах;
  • Чингисийн цагаан сүлдний өмнө зургийг нь авахуулж дурсгах;
  • Сургуулийн хүндэт дэвтэрт бичиж, гэрчилгээ олгох;
  • Сургуулийн хүндэт жуух бичиг, хүндэт үнэмлэхээр шагнах;
  • Төр, олон нийтийн болон төрийн захиргааны байгууллага, салбарын шагналд тодорхойлох зэрэг болно.

4.3 . Оюутан, суралцагчид дараах хөнгөлөлт, тусламж үзүүлнэ. Үүнд :

  • “Супер студент” реалити шоунд шалгарсан 10 хүртэл оюутныг гадаадын их, дээд сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцуулах;
  • Нэг хичээлийн жилд нэг гэр бүлээс тус сургуульд 2 оюутан сурвал эхний хүүхдийн төлбөрөөс 10 хувь, 2 дахь хүүхдийн төлбөрөөс 5 хувь тус тус хөнгөлнө;
  • Элсэлтийн ерөнхий шалгалтанд 800 оноо авсан элсэгчийг 1 дүгээр курсийн сургалтын төлбөрөөс бүрэн, 750-799 оноо авсан элсэгчийг 1 дүгээр курсийн сургалтын төлбөрөөс 50 хувь, 700-749 оноо авсан элсэгчийг 1 дүгээр курсийн сургалтын төлбөрөөс 20 хувь, 650-699 оноо авсан элсэгчийг 1 дүгээр курсийн сургалтын төлбөрөөс 10 хувь тус тус хөнгөлнө;
  • Их засаг Лицей сургуулийн төгсөгчдийг эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 10 хувь хөнгөлнө;
  • Хоёр хичээлийн жилд А дүнтэй суралцвал дараагийн 1 жилийн сургалтын төлбөрөөс 10 хувь хөнгөлнө;
  • Гурван хичээлийн жилд А дүнтэй суралцвал Чингис хааны нэрэмжит тэтгэлэг олгоно. /тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 20 хувь хөнгөлнө/
  • Оны шилдэг 10 оюутны нэгээр шалгарсан бол ирэх хичээлийн
  • жилийн сургалтын төлбөрөөс 20 хувь хувь хөнгөлнө;
  • Бүтэн өнчин хүүхдийн эхний жилийн оюутны байрны төлбөрийг 10 хувь хөнгөлнө;
  • Оюутны дотуур байранд амьдардаг оюутан нэг улирал А дүнтэй суралцвал 2 дугаар улирлын байрны төлбөрийг 10 хувь хөнгөлнө;
  • Бүтэн өнчин хүүхдийн эхний жилийн оюутны байрны төлбөрийг 10 хувь хөнгөлнө;
  • Нэг оюутан дээрх хөнгөлөлтүүдийг давхардуулан эдлэхгүй бөгөөд хичээлийн жилийн дундуур сургуулиас эсвэл байрнаас гарвал хөнгөлөлтөнд хамаарахгүй.

ТАВ. СУРГУУЛИЙН БАЙР, ОРЧИНД ДАГАЖ МӨРДӨХ ДЭГ

5.1. Оюутан, суралцагсад нь сургуулийн байр, хичээлийн анги, танхим, гадна орчинд дор дурдсан дэг журмыг чандлан сахина. Үүнд:

5.1.1. Хичээлийн болон оюутны байрны орчинд ариун цэврийг дээд зэргээр сахиж, хог, хаягдлыг зориулалтын саванд хийж байх.

5.1.2 . Техник, хэрэгсэл, эд зүйлийг эвдрэл гэмтэлгүй ашиглах.

5.2. Хориглох зүйл:

  • Хичээлийн байранд чанга ярих, үймж шуугих, гүйлдэх, дуу хөгжим тавих, хичээллэж байгаа хүмүүсийн үйл ажиллагаанд саад тотгор учруулах;
  • Сургуулийн анги, танхимд гадуур хувцастай зорчих, хана туурга налах, ширээ, цонхны тавцан дээр суух, коридор, шатыг хааж зогсох, анги танхим, байрнаас сургуулийн ном,эд зүйлийг зөвшөөрөлгүй авч гарах буюу зөөж шилжүүлэх;
  • Хуваарилсан анги, танхим, байрыг солих, зориулалтын бусаар ашиглах, элдэв зүйл эрээчиж бичих, эд зүйл гаднаас оруулж тавих;
  • Хичээлийн байрны орчимд тамхи татах, хог, цаас, шүлс зэрэг бохир зүйлээ хаях;
  • Хичээлийн байр, орчимд согтууруулах ундаа хэрэглэх, ажил, хичээлдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирэх;
  • Бусадтай зүй бусаар харилцах, хэрүүл маргаан үүсгэх, цээртэй үг хэлэх;
  • Бусдын тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэх, үйлчлэгч,
  • жижүүрийн хөдөлмөрийг үл хүндэтгэх;
  • Хуулиар тогтоосон журам, сургуулийн хэвийн үйл ажиллагааны эсрэг чиглэсэн ухуулга яриа хийх;
  • Байр орчны аюулгүй байдлыг хангах талаар тогтоосон журмыг биелүүлэхээс татгалзах, энэ талаар тавьсан шаардлагыг эсэргүүцэх;
  • Дарамтлах, ялгаварлан гадуурхах ямар нэг үйлдэл гаргах;
  • Бусад ёс зүйн зөрчлийн төрлүүдийг оюутан, суралцагчийн Ёс зүйн дүрэмд тусгайлан заана.

Гадуурхлын талаарх гомдол, саналыг шийдвэрлэх асуудалд ИЗОУИС-н захиргаанаасонцгойлон анхаарч албан ёсоор авч үзнэ. Үүнд:

а/ зөрчил дахин давтагдсан; б/ тэвчишгүй орчин, нөхцөл үүсгэсэн; в/бэлгийн харьцааны шинжтэй үг үйлдэл гаргаж, тийм санал тавьсан; г/гомдол гаргасны төлөө хавчин гадуурхагдаж байгаа гомдол мэдүүлэгчийн асуудал.

Дарамтлах, ялгаварлан гадуурхахын эсрэг ИЗОУИС-ийн бодлогыг зөрчсөн тохиолдолд нийтийн өмнө уучлал хүсэх, албан ёсоор сануулах, зөвлөгөө өгөх, ангийг солих, торгох, албан тушаал бууруулах, түр чөлөөлөх, сургуулиас хөөх зэрэг шийтгэлийн арга хэмжээг авна.

Дарамтлах, ялгаварлан гадуурхах үйлдлийгЁс зүйн хорооны хурлаар оруулан хэлэлцүүлж буруутай этгээдэд зохих хариуцлага ногдуулан учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.

ЗУРГАА. ОЮУТАН ПАРЛАМЕНТ

6.1. Их Засаг ОУИС-ийн дэргэд Оюутан парламент ажиллана.Оюутан парламент нь Их Засаг ОУИС-ийн оюутны төв байгууллага бөгөөд Оюутан парламентын дүрэм, сонгуулийн журмыг Удирдах зөвлөл батална.

6.2. Оюутан парламентын гишүүд Их Засаг ОУИС-ийн цагаан сүлдэд хүндэтгэл үзүүлж, андгай тангараг өргөн бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

6.3. Парламентын гишүүнд итгэл үзүүлэхэсэх асуудлаар оюутны дунд санал асуулга явуулж, нийт сонгогчийн 50-иас дээш хувийн саналаар эргүүлэн татаж болно. Оюутан парламент нь аливаа шийдвэрийг чуулганы тогтоолоор баталгаажуулна.

6.4. Оюутан парламентын чуулганаар парламентын дарга болон оюутны холбооны тэргүүнийг сонгон батална.

6.5. Оюутан парламент нь зөвхөн өөрийн чуулганаар хэлэлцэж батлагдсан асуудлын хүрээнд холбогдох байгууллагуудад асуудал тавьж болно.

ДОЛОО. ОЮУТНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРОО, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

7.1. Их Засаг ОУИС-ийнИх Засаг, Чингис Соосэ цогцолборт Оюутны гүйцэтгэх хороо ажиллана.

7.2. Оюутны гүйцэтгэх хороо тус бүр 15 хүртэл гишүүнтэй байна. Оюутны гүйцэтгэх хорооны гишүүдийг салбар болон харьяа сургуулийн захирал, деканууд нэр дэвшүүлж, цогцолбор хариуцсан захирал өргөн мэдүүлж,Ректорын тушаалаар баталгаажуулна.

7.3. Оюутны гүйцэтгэх хороо нь цогцолбор хариуцсан захирлын өдөр тутмын удирдлагад ажиллаж, сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангахад сургуулийн захиргаанд туслаж хамтран ажиллана

7.4. Оюутны гүйцэтгэх хорооны дарга, дэд даргыг цогцолбор хариуцсан захирал томилно.

7.5. Их Засаг ОУИС нь бүлэг, аравтын зохион байгуулалттай байх бөгөөд оюутан өөрийн сургуульд бүлэг, аравтын зохион байгуулалтад харьяалагдана.

Хичээл зааж буй багш нь бүлгийн болон аравтын дарга, декан,салбар болон харьяа сургуулийн захирлын туслалцаа дэмжлэгийг авч, хамтран ажиллах үүрэгтэй.

7.6. Бүлэг, аравтын даргыг тухайн бүлэг, аравтын оюутны санал хураалтаар дэвшүүлэн сонгоно.Бүлэг,аравтын даргад нэр дэвшигчийг салбар болон харьяа сургуулийн захирал батламжлах бөгөөд хэрэв бүлэг, аравтын даргаар сонгогдсон боловч батламжлагдаагүй тохиолдолд дахин санал хураалт явуулж, өөр оюутныг сонгоно.

7.7. Тухайн сургуулийн захирал нь бүлэг, аравтын оюутнуудын саналыг 3 хүртэл удаа хүчингүй болгож, батламжлахгүй байх эрхтэй.

7.8. Бүлэг, аравтын дарга дараахчиг үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

  • Оюутны ирцийг өдөр, цаг минутаар нарийвчлан бүртгэх;
  • Лекц, семинарын товчлол тэмдэглэлийг тогтмол шалгаж, дутууг гүйцээлгэх;
  • Семинарын хичээлийн бэлтгэлийг бүрэн хангуулах; / Рефератыг бичүүлж, илтгэлийг бэлтгүүлсэн байх/
  • Сургуулийн бодлого зорилтыг оюутан нэг бүрд хүргэн сурталчилж, оюутны эрэлт хүсэлтийг зохих шатны удирдлагад уламжлах;
  • Сургуулийн дүрэм, дотоод журам, оюутан, суралцагчийн ёс зүйн дүрэм, хичээл сургалтын холбогдолтой тушаал, зааврыг бүх оюутанд сурталчилан таниулах;
  • Оюутны дэлгэрэнгүй судалгаа, хаягийн бүртгэл хийж эцэг, эх, ах дүү, төрөл төрөгсөдтэй нь танилцаж, ойр дотно хамтран ажиллах;
  • Хамт олны эрх ашигт үл нийцэх элдэвүйлдэлгаргуулахгүй байж, бичил хамт олныг зөв төлөвшүүлэх;
  • Бүлэг, аравтын оюутныг урлаг, спорт, соёл хүмүүжлийн ажилд жигд хамруулж, хэрэг зөрчилгүй, архи тамхи хэрэглэдэггүй,өндөрёс суртахуунтай, зөв шударга хүмүүжилтэй, эх оронч үзэлтэй хамт олон болгохын төлөө ажиллах;
  • Сургуулиа төгсөөд үргэлж бие биедээ тусалж, насан туршид хамтран ажиллах андгай тангараг өргөн үерхэл нөхөрлөлдөө үнэнч явах ухамсар сэтгэлгээг бий болгох;

7.9. Бүлэг, аравтын даргын сонгуулийг хичээлийн жилд нэг удаа явуулна. Бүлэг аравтын дарга сургуулиас ямар нэгэн шалтгаанаар гарсан,ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж байна гэж үзвэл бүлэг, аравтын даргыг өөрчилж, бүлгийн багш хамт олны саналыг үндэслэн дахин сонгууль явуулна.

7.10. Монгол орны зах хязгаар нутгаас ирж суралцаж байгаа оюутанд тавих анхаарал халамжийг дээшлүүлэх, тэднийг төлөөлөх байгууллага бий болгож, аймаг орон нутгийн төр захиргааны байгууллага, тэднээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, нутаг орны нэр бүхий хүмүүстэй харилцаа холбоо тогтоолгож, нутаг усны ахан дүүс, элгэнсадныхэлхээ холбоог бэхжүүлэх, оюутан залуусыг нутаг орных нь ахмад хүмүүсийн хөдөлмөрч, хичээнгүй, сайн сайхан уламжлалаар хүмүүжүүлэх зорилгыг иш үндэс болгож, ИЗОУИС-ийн дэргэд аймгуудын оюутны нутгийн зөвлөл байгуулж, сургуулийн захиргаатай гэрээ байгуулж ажиллана.

НАЙМ. ОЮУТНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ҮЙЛ

АЖИЛЛАГАА

8.1. Оюутны үйлчилгээний төв нь тусдаа өрөөтэй байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

8.1.1. Оюутан, суралцагсдын боловсрол эзэмших, хөгжих үйл явцыг бүх талаар дэмжиж, зөвлөж ажиллах;

8.1.2. Оюутан, суралцагсдын гаргасан санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч холбогдох албан тушаалтанд дамжуулах, зохих хариу өгсөн талаар хяналт тавих;

8.1.3. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг удирдлагаар хангах, цагийн болон дадлагын, байнгын ажлын байрыг судлах, зуучлах;

8.1.4. Оюутныг улсын хэмжээний, сургуулийн болон бусад байгууллагын тэтгэлэг, мэргэжил, мэдлэг ур чадварын уралдаан тэмцээн, олимпиадын талаарх мэдээллээр хангах, хамруулах, оролцуулах ажлыг зохион байгуулах, уг асуудлаар санал дүгнэлт, зөвлөмж гаргах, шагнал урамшуулалд тодорхойлох;

8.1.5. Оюутан, суралцагсдад зориулсан соёл, спорт, урлаг, олон нийтийн арга хэмжээг тэдний танин мэдэхүй, бие бялдар, гоо зүй, харилцаа, төлөвшилийг дээшлүүлэх зорилгоор төлөвлөн зохион байгуулах зэрэг болно.

АМЖИЛТ АХИУЛАХ ХӨТӨЛБӨР

  1. Дундаж гэдэг нь “C”-ээс доош үнэлгээг хэлнэ.
  2. Бүрэлдэхүүний болон салбар сургуулиуд дундчуудын бүртгэл, судалгааг улирал тутам гаргаж, дүн шинжилгээ хийж ажиллах.
  3. Сургууль бүр дундчуудтай уулзалт хийж, туршлагатай багш нараар яриа, таниулга хийлгэх, амлалт үүрэг авах уулах зэргээр ажиллах.
  4. Сургууль бүр дундчуудын тоог бууруулах зорилт дэвшүүлж ажиллах.
  5. Дундчуудад тухайн сургуулийн захирал, деканууд хоцорч яваа хичээл, сэдвээр нь давтлага өгүүлэх ажлыг зохион байгуулах.
  6. Семинарын хичээл дээр дундчуудыг онцлон асууж үнэлгээ өгч хэвших.
  7. Дундчуудын ирцийг тусгайлан бүртгэж дүн шинжилгээ хийх.
  8. Улирал дундын болон улирлын шалгалтын ирцийг гаргахдаа дундчууд шалгалтанд хэрхэн хамрагдсан байдлыг судлах.
  9. Улирал дундын шалгалт өгөөгүй дундчуудыг тусгайлан дуудаж дахин авахуулах ажлыг зохион байгуулах.
  10. Сургуулиудын ажлыг дүгнэхдээ дундчуудтай хэрхэн ажиллаж, ямар үр дүнд хүрснийг нь харгалзан дүгнэх.
  11. Хоцорсон, тасалсан оюутнаар хичээлийг нь заавал нөхүүлдэг байх зарчмыг мөрдлөг болгох.
  12. Дундчуудтай хэрхэн ажиллаж байгааг нь харгалзаж багш нарын ажлыг дүгнэх.
  13. Семинарын хичээл, улирал дундын шалгалт, улирлын, анги дэвших шалгалтуудын сэтгэл зүйн бэлтгэлийг урьдаас хангуулж, шалгалтыг маш чанартай авах.
  14. Хоцорч яваа бүлэг, аравтуудтай тусгайлан ажиллах.
  15. Улирал дундын шалгалтад дунд, муу дүн авсан оюутнуудтай тулж ажиллах.

Жич: Дундчуудтай ажиллахгүйгээр дүнг шууд өргөж тавьдаг зохисгүй хандлага гаргаж болохгүй.

ЧИНГИС ХААНЫ НЭРЭМЖИТ ИХ ЗАСАГ ИХ СУРГУУЛИЙН

ОЮУТАН СУРАГЧДАД ЦОГЦ БОЛОВСРОЛ, ӨВ ТЭГШ ХҮМҮҮЖИЛ ОЛГОХ НЭГДСЭН ХӨТӨЛБӨР

НЭГ. ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ, ЗОРИЛГО ЗОРИЛТУУД

Монгол Улсын Засгийн газраас 2006-2015 онд боловсролын салбарт баримтлах бодлого чиглэлийн үндсэн дээр ИЗИС-ийг 2009-2019 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулан мөрдөж байна.

Нөгөөтэйгүүр Их Засаг Их сургууль нь өөрийн орны шагнал өргөмжлөлүүдээс гадна 2008 онд Английн Лондон хотноо Алтан категорын олон улсын чанарын Хаан титэм хэмээх өндөр нэр хүндтэй шагнал хүртсэн бол 2010 онд дэлхийн хүн амын тэн хагас нь оршин амьдарч буй Ази, Номхон далайн бүс нутгийн дээд боловсролын чанарын магадлан итгэмжлэлийн сүлжээний гишүүн байгууллага болж олон улсын нэр хүндээ бататгалаа.

Засгийн газраас дээд боловсролыг хөгжүүлэх гол зорилтыг тодорхойлохдоо “Дээд боловсролын тогтолцоо, агуулга стандартыг бэхжүүлэх, дээд боловсролын байгууллагуудыг олон улсын стандартад ойртуулах замаар Монгол Улсын хөгжилд шаардлагатай хүний нөөц, мэдлэг технологоор тогтвортой хангана” хэмээгээд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах түвшинд мэргэжилтэн бэлтгэх ажлын чанарыг сайжруулахын чухлыг онцлон заажээ.

Их Засаг их сургуулийн мастер төлөвлөгөөнд “Сургууль нь мэдлэгийг дамжуулагч биш, нийгмийн үнэт зүйлийг бүтээгч, шинэчлэлийн үйл явдлыг тэргүүлэгч байх үзэл баримтлалаар өөрчлөлт шинэчлэлийг тасралтгүй хийж, хувь хүний болон нийгмийн сэтгэл ханамжийн түвшингээр үнэлгээжих”зорилтыг дэвшүүлсэн юм. Энэ нь сургууль төгсөгчдийг гүнзгий мэдлэг, тал бүрийн авъяас чадвар, өвтэгш хүмүүжилтэй, эрхэлсэн ажил үйлчилгээнийхээ бүтээмж чанарын төлөө өндөр хариуцлага хүлээдэг, шинэчлэгч сэтгэлгээ, бүтээлч санаачлагатай, багаар ажиллах дадал хэвшилтэй болгох шаардлагыг тодорхойлж байна.

ХОЁР. ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах замаар орчин үеийн мэдлэгт суурилсан эдийн засагт үр өгөөжтэй ажиллаж амьдрах чадвартай иргэдийг төлөвшүүлэхэд дээд боловсролын байгууллагуудын үүрэг хариуцлага байнга өсөн нэмэгдэж байна.

Их Засаг их сургуулийн захиргаа оюутан сурагчдад цогц боловсрол, өвтэгш хүмүүжил олгох, сургалтын таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч хичээлийн төв байруудаас гадна номын сангууд, соёлын төв, спортын ордон, урлагийн танхим, оюутны дотуур байруудыг байгуулан ашиглалтанд оруулсны зэрэгцээ бие даасан сонин сэтгүүл гаргах, FM радио ажиллуулах, түншлэгч байгууллагуудын нөөц боломжийг сургалт хүмүүжлийн ажилдаа өргөн ашиглах арга хэмжээг авч ирлээ. Хүүхдийн цэцэрлэг, Лицей сургууль, мэргэжлийн сургалтын төв, бүрэлдэхүүний сургуулиудад цогц боловсролын чиглэлээр удирдамж зааварчлага гаргаж энэ чиглэлээр булан танхим, кабинетуудыг байгуулж соёл хүмүүжлийн ажлын нэгдсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Хичээл сургалтын хуваарьт цогц боловсролын цагийг тусгаж, өвтэгш хүмүүжлийн агуулга, ач холбогдол, түүнийг олгох ажлын арга хэлбэрийн талаар сургалт явуулж байна. Үүнд цогцолбор болон бүрэлдэхүүний сургуулиудын захирал, сургалтын менежр, декан, тэнхмийн эрхлэгч, оюутан хариуцсан багш нарыг тодорхой үүрэг хуваарьтай оролцуулахыг сургуулийн захиргаа цаашид улам эрчимтэй зохион байгуулна. Цогц боловсролын хөтөлбөрийн хүрээнд Их Засаг их сургуулийн ректорын 2009 оны 1/16 тоот тушаалын нэгдүгээр хавсралтад заасан цогц боловсролын сургалт хүмүүжлийн ажлын чиглэлийг баримтлахын хамт өвтэгш хүмүүжлийн утга учир, нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлага, түүнд сургууль боловсролын байгууллага, хувь хүний үүрэг оролцооны тухай, эрдэмтэн мэргэд, нийгэм соёлын зүтгэлтэн, хөдөлмөрийн сайчуудыг урьж яриа хийлгэх уулзалт зөвлөгөө өгүүлэх хэлбэрийг өргөн ашиглана.

Цогц боловсрол олгох сургалтын хөтөлбөрийг оюутны бие даалтын ажилд тооцож, үр дүнгийн тайлан хамгаалуулж оюутан сурагч бүрт жилд 0,5 хүртэл, 4 жилд 2 хүртэл кредит цаг олгоно. Уг хөтөлбөрт үндэслэн оюутан сурагч бүр бие даасан цогц боловсролын өвтэгш хөгжлийн төлөвлөгөөтэй ажиллана.

ГУРАВ. ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН,

АРГА ЗҮЙ

Оюутанд хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмших боломжийг нь өргөтгөх зорилгоор энэхүү хөтөлбөрийг боловсруулав. Оюутан сурагчдад авъясаа бүх талаар нээн хөгжүүлэх, тэдэнд сонголт хийх, өөрийгөө илэрхийлэх, тасралтгүй суралцах эрхийг нь хангах, боловсролын үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэгдсэн цогц боловсролын хөтөлбөр манай үндсэн үйлчлүүлэгчдийн талархал дэмжлэгийг хүлээх нь дамжиггүй юм.

Иймд энэхүү хөтөлбөрийг ямар нэг шахалт албадлагын хүчээр биш, юуны өмнө хөтөлбөрийн ач холбогдлыг хүн нэг бүрт хүргэж ойлгуулах үндсэн дээр тэдний санал санаачлагыг өрнүүлэн дэлгэрүүлэх замаар амжилттай хэрэгжүүлнэ.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг тус сургуульд уламжлал болон мөрдөгдөж буй багш ажилтны болон оюутан сурагчдын ёс зүйн дүрэм, дундчуудтай ажиллах хөтөлбөр, “Супер студент” тэтгэлэгт хөтөлбөр, холбогдох бусад журам дүрэм, шагнал урамшил, хөнгөлөлтийн нөхцлүүдтэй нягт уялдуулан зохион байгуулж хөтөлбөрийн явц, үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилах үүргийг бүрэлдэхүүний сургуулийн захиргаад хүлээнэ.

Хөтөлбөрийн агуулгыг хэрэгжүүлэх асуудлыг оюутан сурагчдын байгууллага үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгож явц, гүйцэтгэлд нь хяналт тавих, шилдэг тэргүүний хүмүүсийг сонгон шалгаруулах, тэдэнд шагнал урамшил олгох, хөнгөлөлт тэтгэлэг үзүүлэх талаар сургуулийн захиргаатай бүх талаар нягт хамтран ажиллана.

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН

ОЮУТНУУДАД СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН

ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭХ ЖУРАМ

  1. ИЗОУИС-ийн оюутнуудад хичээлийн жилд 1 удаа сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ.
  2. Энэхүү хөнгөлөлтөд хамрагдах оюутнуудын судалгааг Санхүү эдийн засгийн газар салбар сургуулиудаас гаргуулан авна.
  3. Энэхүү судалгаанд хамрагдсан оюутнууд холбогдох сум, хороо, дүүргийн лавлагааг авч ирсэн тохиолдолд сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамруулна.
  4. Сургалтийн төлбөрийн хөнгөлөлт эдлэх оюутнуудад Санхүү эдийн засгийн газраас сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх эрхийн бичиг олгоно.
  5. СУРГУУЛИАС ОЮУТАНД ҮЗҮҮЛЖ БУЙ ХӨНГӨЛӨЛТҮҮД
  6. “Супер студент” реалити шоунд шалгарсан 10 оюутныг жил бүр АНУ, Япон, Солонгосын их дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлгээр суралцуулна.
  7. Ерөнхий шалгалтанд 800 оноо авсан элсэгчдийг нэгдүгээр курсын сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө.
  8. Ерөнхий шалгалтанд 700-аас дээш оноо авсан элсэгчдийг нэгдүгээр курсын сургалтын төлбөрөөс 50 хувь хөнгөлнө.
  9. Ерөнхий шалгалтанд 600-аас дээш оноо авсан элсэгчдийг нэгдүгээр курсын сургалтын төлбөрөөс 20 хувь хөнгөлнө.
  10. Нэг хичээлийн жилд нэг гэр бүлээс тус сургуульд 2 оюутан сурвал нийт сургалтын төлбөрийн 10 хувь, 3 оюутан сурвал нийт сургалтын төлбөрөөс 15 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.
  11. Тус сургуульд элссэн ихэр хүүхдүүдийн нэгдүгээр курсын сургалтын төлбөрийг 15 хувь хөнгөлнө.
  12. Оюутан нь суралцаж байх хугацаандаа тив, дэлхий, олон улсын хэмжээний уралдаан тэмцээнд I-III байр эзэлвэл сургалтын төлбөрийн 15 хувийн хөнгөлөлт эдлүүлнэ.
  13. Их Засаг Лицей сургуулийн төгсөгчид тус сургуульд элсэн орвол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 15 хувь хөнгөлнө.
  14. Их Засаг МСҮТ-н төгсөгчид тус сургуульд элсэн орвол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 15 хувь хөнгөлнө.
  15. 5 улирал дараалан А дүнтэй суралцвал Чингис хааны нэрэмжит тэтгэлэг олгоно. /Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 20 хувь хөнгөлнө/
  16. Баруун 7 аймгаас элсэгчдийг эхний хичээлийн жилд оюутны дотуур байранд үнэ төлбөргүй суулгана.
  17. Хагас өнчин элсэгчдийн 1-р курсийн төлбөрөөс 10 хувь хөнгөлнө.
  18. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн нэг хүүхдийн 1-р курсийн сургалтын төлбөрөөс 10 % хөнгөлнө.
  19. 18 нас хүрээгүй элсэгчдийг оюутны байранд тусгай өрөөнд байрлуулж оюутны байрны төлбөрөөс 30 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.
  20. Сургуулиа 3-с дээш голч оноотой төгссөн төгсөгчиддөө 20 %-ийн хөнгөлөлттэй нөхцлөөр магистрантурт сургана.
  21. Сургуулиа 2,8-с дээш голч оноотой төгссөн төгсөгчиддөө 20%-ийн хөнгөлөлттэй нөхцлөөр эчнээ ангид суралцуулна.
  22. 2-с дээш жилийн өмнө төгссөн бакалаврын төгсөгчдийг сургуулийнхаа магистрантурт 10 %-ийн хөнгөлөлттэй суралцуулна.
  23. ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ИЗОУИС-Д АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
  24. Их Засаг МСҮТ суралцагсадыг БНСУ-ын Кёнин их сургуулийн коллежид 1 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй нөхцлөөр суралцуулна.
  25. Японы ISI Олон улсын боловсролын коллежтай хамтран Их Засаг АУС-ийн оюутнуудыг сургуулиа төгссөний дараа Японы эмнэлэгүүдэд өндөр цалинтай ажиллуулна.
  26. Их Засаг АУС-ийн багш нарыг Японд 1-3 жил хүртэл хугацаагаар ажиллуулна.
  27. Аялал жуулчлалын салбарын оюутнуудыг төгссөнийх нь дараа Японы аялал жуулчлал, зочид буудлын газруудад өндөр цалинтай ажиллуулна.
  28. Японы “Юкай резорт” компанитай байгуулсан гэрээний дагуу 32 оюутныг Японы 5 одтой зочид буудалд 1 жилийн хугацаатай цалинтай дадлага хийлгэнэ.
  29. “Юкай резорт” компанид цалинтай дадлага хийх сонгон шалгаруулалтанд Их засаг Олон улсын их сургуулийн 60 оюутан тэнцээд Япон хэлний сургалтад хамрагдаж байна. эдгээр оюутнууд ирэх оны 06-р сард Японд ажиллахаар мордсон.
  30. Их Засаг Лицей сургуулийн 12-р анги төгсөгчдийг Японы их дээд сургуулиудад хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэн сургана.
  31. ИЗОУИС жил бүр “Супер Студент” тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж уг төсөлд шалгарсан 52 оюутныг АНУ, Япон, БНСУ-ын их дээд сургуулиудад 100% хөнгөлөлттэй нөхцлөөр суралцуулж байна.

оОо-

Ректорын 2017 оны 10- р сарын 23-ны өдрийн А/85 тоот тушаалын хавсралт 1

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН АРВАННАЙМАН

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ОЮУТАНД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Их Засаг Олон Улсын их сургуульд сурч байгаа 18 насанд хүрээгүй оюутанд үйлчилгээ үзүүлэх журам нь Монгол Улсын Боловсролын багц хууль, Иргэний хууль, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль, ИЗОУИС-ийн дүрмийн хүрээнд насанд хүрээгүй оюутны эрх ашгийг хамгаалах, эрүүл ая тухтай амьдрах, сурах орчинг бүрдүүлэх, цогц боловсрол олгох болон бусад эрхийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.

ХОЁР. 18 НАСАНД ХҮРЭЭГҮЙ ОЮУТНЫ ЭРХ, ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТ

2.1. Энэ журам нь ИЗОУИС-д 18 насанд хүрээгүй байхдаа элссэн оюутанд хамаарах бөгөөд насанд хүрсэний дараа бусад оюутны адил эрх эдлэж үүрэг хүлээнэ.

2.2. Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд зааснаар 18 нас хүрээгүй оюутан нь хүүхэд гэж тооцогдож хууль болон ИЗОУИС-ийн дүрэм, энэ журамд заасан хамгаалалт, хөнгөлөлт эдлэх эрхтэй.

2.3. ИЗОУИС-д насанд хүрээгүй оюутны эрхийн хамгаалалт нь оюутан бүрийг үл хайхрах байдал, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх зорилготой олон талт, цогц, мэргэшсэн үйл ажиллагаанаас бүрдэнэ.

2.4. ИЗОУИС-д 18 насанд хүрээгүй байхдаа элссэн оюутанд онцгой анхаарал хандуулж байгаагийн илрэл нь энэ журам бөгөөд тэд бусад оюутнуудын эдлэх эрхийг эдлэхээс гадна дараах эрх, хөнгөлөлтийг эдэлнэ.

Үүнд:

  • Хөдөө орон нутгаас ирсэн 18 насанд хүрээгүй оюутан нь дотуур байраар тэргүүн ээлжинд хангагдах, амьдрах орон байр нь тогтвортой байх;
  • Дотуур байранд хүүхдийн эрхийг бүхий л талаар ханган, үзэл бодлыг нь сонсож, оролцоог ханган эрх ашгийг хамгаалах;
  • Дотуур байрны орчинд хүүхдийн эрх зөрчигдөхгүй байх, хүүхдүүдийн эцэг эх асран хамгаалах хүмүүстэй холбоо барих бүртгэл хийж харьцаж байх;
  • Ялгаварлан гадуурхагдах, дарамтанд өртөхгүй байх, өртсөн тохиолдолд хохирлыг буруутай этгээдээс гаргуулах, хуулийн байгууллагад хандах асуудалд нь туслалцаа үзүүлэх;
  • Хамт олон найз нөхдийн дунд өөрийгөө зөвөөр илэрхийлэх бусдад дээрлэхүүлэхгүй байх нөхцлөөр хангуулах;
  • Сурч боловсрох нөхцлөөр хангуулах, эсэн мэнд амьдрах;
  • Хүүхдүүдийн ачаалал даах чадвар, аюулгүй байдлыг хангах хичээл, амралтын цагт нь анхаарал тавьж ажиллах;
  • Курс, анги хариуцсан багш нар насанд хүрээгүй оюутантай сар бүр уулзаж ярилцаж асуудлыг тодорхойлох;
  • Авъяас чадвараа нээн хөгжүүлэхэд эцэг эхийн болон багш сурган хүмүүжүүлэгчдийн дэмжлэгийг авах зэрэг болно.

ГУРАВ. НАСАНД ХҮРЭЭГҮЙ ОЮУТНЫ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1. Багш нар, эцэг эхчүүд 18 нас хүрээгүй оюутан болж байгаа хүүхдүүдэд тавих хараа хяналт асаргаа, тусламжийг байнга үзүүлж тэдэнд хүүхдийн эрх хамгааллын талаар ойлголт өгч сурах хөдөлмөрийг нь дэмжин туслана.

3.2. ИЗОУИС-ийн бүрэлдэхүүний салбар, харъяа сургуулийн багш нарын хүүхдийн эрх хамгааллын талаарх ойлголтыг дээшлүүлэх, тэдэнд сургалт явуулах замаар хандлагыг өөрчлөх;

3.3 Дээд боловсролын орчинд 18 нас хүрээгүй хүүхдүүд насанд хүрсэн хүмүүстэй хамт байна гэдгийг бодолцож, эрэгтэй хүүхэд нь архидан согтуурах, тамхи татах, харин эмэгтэй хүүхэд жирэмсэн болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг байнга авах;

3.4. Компьютер тоглоомын газруудаар чөлөөт цагаа өнгөрөөж, түүнд донтох, гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх талаар урьдчилан сэргийлэх яриа таниулга хийх;

3.5. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хүүхдүүд яаж хэрхэн ашиглах талаарх мэдээлэл зөвлөлгөө өгөх;

3.6. Цахим орчны халдлагад өртөхгүй байх, болгоомжлох зөвлөлгөө мэдээлэл өгөх зэрэг болно.

3.7. Насанд хүрээгүй оюутны эрхийг хангах, асуудлыг шийдвэрлэх дараах арга замууд байна. Үүнд:

  • Оюутныг чиглүүлэх, зөвлөх үйлчилгээ;
  • Дотуур байрны үйлчилгээ;
  • Оюутны тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ;
  • Оюутны сайн дурын ажил, нийгмийн үйлчилгээ;
  • Соёл, спорт, эрүүл мэндийн үйлчилгээ;
  • Оюутныг хөгжүүлэх клуб, дугуйлан дамжааны үйлчилгээ зэргээр дамжуулан хэрэгжүүлнэ.

Ректорын 2017 оны 10- р сарын 23.-ны өдрийн А/85 тоот тушаалын хавсралт 2

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬД СУРЧ БАЙГАА

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ОЮУТАНД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Их Засаг Олон Улсын их сургуульд сурч байгаа хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үйлчилгээ үзүүлэх журам нь Монгол Улсын Боловсролын багц хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, ИЗОУИС-ийн дүрмийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй оюутны эрх ашгийг хамгаалах, эрүүл энх, ая тухтай сурах орчинг бүрдүүлэх, цогц боловсрол олгох болон бусад эрхийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна.

1.2. ИЗОУИС-н хэмжээнд “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээ” буюу хөгжлийн бэрхшээлтэй хүнд нийгмийн амьдралд тэгш оролцох боломжийг бүрдүүлж, гэр бүл, хамт олны дунд эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхийг зорилго болгоно.

1.3. Сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт нийцүүлэн авьяас билэг, бүтээлч чанар, оюуны болон бие бялдарын чадварыг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр, орчныг бий болгохыг зорилт гэж үзнэ.

ХОЁР. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

2.1. Энэ журам нь ИЗОУИС-д элссэн болон суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй оюутанд хамаарах бөгөөд тэднийг хөгжлийн бэрхшээлтэй байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглоно.

2.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хэлнэ.

2.3. Хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварлан гадуурхах гэдэг нь ИЗОУИС-н хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй оюутныг иргэний үндсэн эрх, эрх чөлөөг бусадтай адил тэгш эдлэх, хөгжилд хувь нэмрээ оруулах, тохирох хэрэглэгдэхүүнээр хангагдах боломжийг үгүйсгэх, хязгаарлах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

2.4. Хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасан багш, оюутанд Ёс зүйн дүрэмд заасан сахилгын шийтгэл ногдуулах бөгөөд ноцтой болон давтан үйлдэл гаргасан бол оюутныг сургуулиас хөөх, багш ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл хариуцлага тооцно.

2.5. ИЗОУИС-н хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй оюутны талаарх судалгааг Хүний нөөцийн алба болон харъяа сургуулийн захирлууд байнга хийж мэдээллийг шинэчилж байна.

2.6. Хөгжлийн бэрхшээлтэй оюутан бусад оюутны эдлэх эрхийг эдлэхээс гадна дараах эрхийг эдэлнэ. Үүнд:

  • Дотуур байраар тэргүүн ээлжинд хангагдах, амьдрах орон байр нь тогтвортой байх;
  • дотуур байранд Хөгжлийн бэрхшээлтэй оюутны эрхийг бүхий л талаар ханган, үзэл бодлыг нь сонсож, оролцоог ханган эрх ашгийг хамгаалах;
  • Дотуур байрны орчинд Хөгжлийн бэрхшээлтэй оюутны эрх зөрчигдөхгүй байх, тэдний эцэг эх асран хамгаалах хүмүүстэй холбоо барих бүртгэл хийж харьцаж байх;
  • Ялгаварлан гадуурхагдах, дарамтанд өртөхгүй байх, өртсөн тохиолдолд хохирлыг буруутай этгээдээс гаргуулах, хуулийн байгууллагад хандах асуудалд нь туслалцаа үзүүлэх;
  • Хамт олон найз нөхдийн дунд өөрийгөө зөвөөр илэрхийлэх бусдад дээрлэхүүлэхгүй байх нөхцлөөр хангуулах;
  • Сурч боловсрох нөхцлөөр хангуулах, эсэн мэнд амьдрах;
  • Хөгжлийн бэрхшээлтэй оюутны ачаалал даах чадвар, аюулгүй байдлыг хангах хичээл, амралтын цагт нь анхаарал тавьж ажиллах;
  • Курс, анги хариуцсан багш нар Хөгжлийн бэрхшээлтэй оюутантай сар бүр уулзаж ярилцаж асуудлыг тодорхойлох;
  • Авъяас чадвараа нээн хөгжүүлэхэд эцэг эхийн болон багш сурган хүмүүжүүлэгчдийн дэмжлэгийг авах зэрэг болно.

ГУРАВ. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ОЮУТНЫ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1. ИЗОУИС-н нийт багш, ажилтнууд Хөгжлийн бэрхшээлтэй оюутанд онцгой анхаарал хандуулж тэдэнд тавих тавих хараа хяналт асаргаа, тусламжийг байнга үзүүлж дэмжин туслах үүрэгтэй.

3.2. Сургуулийн орчин, ялангуяа хичээлийн байранд орж гарах гарцыг хөгжлийн бэрхшээлтэй буюу тэргэнцэртэй оюутныг орж гарахад зориулсан шаттай болгох;

3.3. Сургуулийн гаднах зогсоолд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан автомашины зогсоолыг нүүрэн талын эгнээнд гаргаж зориулалтын тэмдэг, тэмдэглэгээ хийх;

3.4. Хичээлийн байрны бие засах өрөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тусгай өрөө гаргаж зураг өлгөх, уг өрөөнд татаж босох зориулалттай бариул суурилуулах;

3.5. Анги, танхим бүрд хөгжлийн бэрхшээлтэй оюутан суух зориулалттай ширээг хамгийн эхний эгнээнд гаргаж зураг, тэмдэглэгээ хийх зэргээр ая тухтай суралцах орчинг бүрдүүлэхийг хичээж ажиллана.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ОЮУТНЫ

ҮНЭЛГЭЭНД ШУДАРГА ХАНДАХ ЗААВАР

ИЗОУИС –ийн дотоод журмын холбогдох зүйл заалтуудыг үндэслэн энэхүү зааврыг гаргав.

2013 онд ИЗОУИС ийн дотоод журамд хөгжлийн бэрхшээлтэй, тахир дутуу хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх талаар тодорхой заасан. Төрөлхийн буюу урт хугацааны өвчин эмгэгтэй хүн гэдэгт харах, сонсох, ярих эрхтний гэмтэл согогтой хүнийг оруулж ойлгоно. Тэдэнд зориулсан тусгай хөтөлбөр гарган мөрдөх нь зүйтэй.

  • Урт хугацаагаар өвчилсөн хүн, тухайлбал хавдар, чихрийн шижин г.м хүндрэлтэй нөхцлийг хэлнэ.
  • Богино хугацааны өвчин эмгэгт түр хугацаагаар халуурах, хамрын ханиад хүрэх г.м.

ИЗОУИС нь хөгжлийн бэрхшээлтэй, урт хугацааны болон богино хугацааны өвчин эмгэгтэй оюутнууддаа туслах дэмжих тал дээр анхаарч ажиллавал зохино. Тэдний дунд орчин нөхцлийн судалгаа хийн сургалтын болон сургалтын орчны тал дээр гачигдаж тулгамдаж буй хүндрэлтэй асуудлуудыг олж илрүүлэх, түүнээс гарах арга замыг шийдвэрлэх нь сургууль багш нарын үүрэг мөн. Мөн санал асуулгын аргаар тэдний саналыг хүлээн авч удирдлагуудад дамжуулан шуурхай шийдвэрлүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллах хэрэгтэй. Тухайлбал шалгалт, шүүлэг авах үед тэдэнд тусгай зориулалтын хэрэглэл материал бэлдэж өгөх, сонсголын бэрхшээлтэй оюутнуудад сонсох чагнах даалгаврыг нь хасч өгөх, дэргэд нь сууж шалгалтын өгөгдсөн асуулт даалгаврыг нь бүрэн ойлгуулж өгөх, биеийн байдлыг нь ажиглах, нэмэлт цаг гаргаж өгөх зэргээр хүнлэг энэрэнгүй хандвал зохино.

ИЗОУИС-д тусгай хөтөлбөр шаардлагатай оюутнуудын гадаад хэлний мэдлэгийг бусдаас хоцроохгүй байх хэмжээнд онцгойлон анхаарах хэрэгтэй.

Ректорын 2017 оны 10- р сарын 16-ны А/82 тоот тушаалын хавсралтаар батлав.

ХӨДӨЛМӨРТ ЗУУЧЛАХ ЖУРАМ

НЭГ. Нийтлэг үндэслэл, зорилго

1.1. Их Засаг Олон Улсын их сургуулийн оюутан, суралцагчийг хөдөлмөрт зуучлах журам нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай болон бусад хууль тогтоомж, ИЗОУИС-ийн дүрмийн хүрээнд оюутан, суралцагч, төгсөгчийг ажлын байранд зуучлах, суралцангаа ажиллах таатай нөхцөл боломжоор хангагдах, оюутныг дэмжих үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулна.

1.2. ИЗОУИС-ийн үйл ажиллагаа, бодлогын гол чиглэл нь оюутан, суралцагч, төгсөгчийг түр болон байнгын ажлын байранд зуучлах, ажил олгогчтой холбож өгөх, өөрсдийн төгсөгчдийн давуу талыг сурталчлахад оршино.

ХОЁР. Хөдөлмөр зуучлалын үйл ажиллагааны хүрээ

2.1. ИЗОУИС-ийн удирдлага, хүний нөөцийн албаны зүгээс оюутан, суралцагч, төгсөгчийг байнгын болон түр ажлын байранд зуучлах ажлыг байнга зохион байгуулна.

2.2. ИЗОУИС-ийн оюутны үйлчилгээний төв нь оюутан, суралцагчийг хөдөлмөрт зуучлах үйл ажиллагаанд туслах чиг үүрэгтэй оролцоно.

2.3. Хүний нөөцийн алба нь оюутны үйлчилгээний төвтэй байнга хамтран ажиллаж ажил олгогчдыг бүртгэж холбоо тогтоох, шаардлагатай мэдээллээр ажил хайгчийг хангах, оюутныг түх ажилд бүртгэх, зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2.4. Сургуулийн веб хуудсанд хөдөлмөрт зуучлах талаар булан нээж оюутнуудад мэдээлэл түгээх үүргийг ИЗОУИС-ийн удирдлага, инженерийн алба хариуцна.

2.5. Ажил олгогчтой холбоо тогтоосны үндсэн дээр дадлагажих сургалтыг зохион байгуулах, тэдний хүсэлтээр цалин хөлсгүй дадлагажих боломжийг судлаж хэрэгжүүлэх ажлыг байнга зохион байгуулахаас гадна дараах үйл ажиллагааг оюутны үйлчилгээний төв явуулна. Үүнд:

  • Ажил олгогчдыг сургуулийн үйл ажиллагаатай танилцуулах;
  • Төгсөгч, ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгаа авч, үнэлгээ дүгнэлт хийж, удирдлага, алба нэгжүүдэд мэдээлэх;
  • Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг гаргах;
  • Ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулах;
  • Сургуулиа сурталчлах өдөрлөг зохион байгуулах;
  • Төгсөгчдийг ажлын байранд зуучлах, төгсөгчдийн уулзалт семинарийг зохион байгуулах;

2.6. Ажлын байрны саналыг сургуулийн вэб сайтаар дамжуулан мэдээлэх зэрэг болно.

ГУРАВ. ИЗОУИС дээр Хөдөлмөр зуучлалын үйл ажиллагаа явуулах этгээд

3.1. ИЗОУИС-ийн оюутны үйлчилгээний төвийн дэргэд “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” ажиллана.

3.2. “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” нь оюутны сайн дурын үйл ажиллагаа бөгөөд бүрэлдэхүүн нь курс хариуцсан багш нар болон оюутнуудын төлөөлөл оролцсон 10-15 хүний бүрэлдэхүүнтэй байна.

3.3. Тус төв нь төгсөгчид болон оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, ажлын дадлага олгох, орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон журмын 2.5 дахь хэсэгт заасан үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй.

3.4. “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” нь үйл ажиллагааны зардлаа баримтаар нотлож Хүний нөөцийн албанд хичээлийн жилийн эцэст өгөх ба Санхүүгийн алба уг баримтыг хянаж холбогдох зардлыг нөхөн олгоно.

ДӨРӨВ. Бусад зүйл

4.1. ИЗОУИС дээр Ажлын байрны нээлттэй өдөрлөгийг хичээлийн хоёроос доошгүй удаа зохион байгуулна.

4.2. Сургуулиа сурталчлах болон ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах зардлын тооцоог ИЗОУИС-ийн оюутны үйлчилгээний төвөөс гаргаж санхүүгийн албанд хянуулах ба Ректорын тушаалаар холбогдох зардлын асуудлыг шийдвэрлэнэ.

4.3. Хөдөлмөр зуучийн үйл ажиллагаа нь сайн санааны үндсэн дээр хийгдэх ажил учир ажилласан оюутнуудад хөлс олгохгүй, харин үйл ажиллагааны үр дүнг харгалзан зарим тохиолдолд урамшуулал олгож болно.

ОЮУТНЫГ ЦАГААР АЖИЛЛУУЛАХ ГЭРЭЭ

2017 оны ....сарын....-ны өдөр №.... Улаанбаатар хот

Энэхүү гэрээг нэг талаас “Их Засаг Олон улсын их сургууль” /цаашид ажил олгогч гэх/-ийг төлөөлж аж ахуй эрхэлсэн захирал П.Чинбат, нөгөө талаас ......................дүүргийн .....-р хор оо..................................тоотод оршин суух хаягтай тус сургуулийн ......р дамжааны оюутан ........................ ... овогтой............................./цаашид ажилтан гэх/ нар нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 233 дугаар зүйл, Иргэний хуулийн 359-368 дугаар зүйлүүдийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулав.

Нэг. Гэрээний ерөнхий үндэслэл

1.1. Энэхүү гэрээгээр Их Засаг Олон улсын их сургуулийн оюутанд нарийн мэргэжил шаардахгүй хөдөлмөр эрхүүлж цагийн хөлс олгох, тэдний аж амьдралыг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулна. Цагийн ажил хийж байгаа оюутны ажлын цаг, гүйцэтгэсэн ажлын үр дүнг харгалзан 1 цагт 1430-2000 хүртэл төгрөгийн хөлс олгоно.

1.2. Оюутнаар хийлгэх ажил нь сургуулийн орчинд зүлэг мод тарих, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, орчны хогийг цэвэрлэх, бүтээн байгуулалттай холбоотой газар шорооны ажил хийх, анги танхимыг будаж засварлах, цэвэрлэхтэй холбоотой ажлууд байна. Хоёр. Гэрээний хугацаа

2.1. Гэрээг 2017 оны..... –р сарын ....... өдрөөс 2017 ...оны......-р сарын.......ны өдөр хүртэл ...... цаг /хоногийн/ хугацаагаар байгуулав.

2.2. Гэрээний хугацаа дуусмагц ажил олгогч гэрээг дуусгавар болгох эрхтэй.

2.3. Гэрээний хугацаа 7 хоногоос хэтэрч болохгүй.

Гурав. Ажил олгогчийн эрх, үүрэг

3.1 Их Засаг Олон улсын их сургуулийн цагаар ажиллах хүсэлт гаргасан оюутны саналыг салбар сургуулийн декан хүлээн авч аж ахуй эрхэлсэн захиралд хүргүүлэх ба ажил гарсан тохиолдолд гэрээ байгуулж цагийн хөлсийг төлж ажиллуулна.

3.2. ИЗОУИС-н аж ахуй эрхэлсэн захирал нь тухайн оюутны ажиллах газар, орчинг зааж өгч ажилд оруулах, ажлын гүйцэтгэлийг үнэлэн хөлс олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

3.3 Гэрээ байгуулсан ажилтны хүсэлтээр цалин хөлсний тухай тодорхойлолтыг гаргаж өгч болно.

3.4 Ажлын хөлсийг ажлын үр дүнг харгалзан тухайн өдрийн ажлын цаг дуусах үед олгоно.

2.5 Ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай багаж, хэрэгслээр хангана.

2.6. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журмыг хангуулж ажиллах, хяналт тавих зэрэг болно.

Дөрөв. Ажилтны эрх, үүрэг

4.1 Энэ гэрээний 1.2 дугаар зүйлд заасан ажлуудын аль нэгийг гэрээнд заасан хугацаанд чанартай хийж хүлээлгэн өгнө.

4.2 Цагийг үр бүтээлтэй ашиглах, өдрөөр ажиллаж байгаа тохиолдолд цайны цагаар амарч хооллох эрхтэй.

4.3 Олгосон эд хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг журмын дагуу ашиглах, гэрээ дуусгавар болох үедээ эргүүлэн тушааж тооцоо хийх үүрэгтэй.

4.4 ИЗОУИС-н дүрэм, журам болон хууль тогтоомжийг зөрчихгүй ажиллах үүрэгтэй бөгөөд аж ахуй эрхэлсэн захирлын шийдвэрт гомдолтой байгаа бол Ректорт хандаж асуудал тавих эрхтэй.

4.5 Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны горим алдагдсанаас шалтгаалж гэмтэж бэртсэн бол эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй.

Тав . Гэрээг цуцлах, маргаан шийдвэрлэх

5.1 Ажилтан нь эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, үүргээ хангалтгүй биелүүлсэн, хүсэлтээрээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, ажлын байранд болон ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн бол ажил олгогч гэрээг дангаараа цуцлаж хийсэн ажилд нь тохирсон хөлсийг олгоно.

5.2. Гэрээнээс үүссэн маргааныг 2 тал харилцан ойлголцлын үндсэн дээр шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд чадахгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ.

Зургаа. Бусад зүйл

6.1 Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална

6.2 Талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.Гэрээнд нэмэлт өөрчлөлтийг зөвхөн бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурснаар баталгаажна.

ГЭРЭЭГ БАЙГУУЛСАН:

Ажил олгогч: Оюутан /ажилтан/:

ОЮУТНААС САНАЛ АСУУЛГА АВАХ ЖУРАМ

Зорилго:

Багшийн заах арга, сургалтын орчны талаар оюутнаас авсан санал асуулгын мөрөөр тодорхой ажил зохиох нь сурах, сургах үйл ажиллагааны үр дүнд ихээхэн ач холбогдолтой.

Үндсэн үйлчлүүлэгч оюутан суралцагчдаас санал асуулга авч нарийн дүн шинжилгээ хийж ажиллах нь боловсролын үйлчилгээний чанар, үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

  1. Сургалтын бүх үе шатуудад сайжруулалт хийх,
  2. Багш нарын заах арга сургалтын орчинг боловсронгуй болгох.,
  3. Багш ажилчдыг хэрэгтэй мэдээ мэдээллээр хангах.,
  4. Хөтөлбөрийн хүрээнд чанарын сайжруулалт хийх,
  5. Үйл ажиллагааны төлөвлөлтийг сайжруулах, 1.6 Оюутны идэвх, оролцоо, сурах арга барилыг дэмжих ,

Журмын хамрах хүрээ:

ИЗОУИС -ийн зөвшөөрөгдсөн бүх хөтөлбөрүүдэд хамаарна.

  • Оюутнаас авсан санал асуулга судалгааны мөрөөр авсан арга хэмжээ, тэдгээрийн үр дүнгийн талаар эргэж мэдээлэл өгөх, мөн энэ чиглэлээр илүү үр дүнд хүрэхийн тулд хэрхэн хамтарч ажиллах тухай мэдээлж байх.
  • Ач холбогдол
  • Санал асуулгыг тодорхой зорилго чиглэл, системтэй авч шинжилгээ хийх нь үр дүнд сайн нөлөөтэй.
  • Санал асуулгын явцад багш нарыг бодитой мэдээ мэдээллээр хангаж, тэднийг мэргэжлийн болон заах арга чадвараа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.
  • Сургалт болон хөтөлбөрийн чанарыг тасралтгүй сайжруулахад оюутнуудын оролцооны идэвхийг нэмэгдүүлнэ.

Санал асуулга авах зарчим

  • Оюутан, төгсөгчдөөс болон салбартаа хамтран ажилладаг, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгуулгууд, мэргэжилтнүүдээс санал авах мөн түүнчлэн оюутны үнэлгээнд хийсэн дүн шинжилгээ зэрэг нь хөтөлбөрийн үнэлгээний бүрдэл хэсгүүдийн нэг юм.
  • Санал асуулгыг авахдаа багш, ажилчид, оюутны эрхийг чанд хүндэтгэх, тэдний оролцоо идэвхийг нэмэгдүүлэх бодлого барина.
  • Санал асуулгыг зорилтот бүлэг, багш оюутны зөвлөл болон бусад сонгон авсан хүмүүсийг хамруулан явуулах бөгөөд санал дүгнэлтийг бичүүлж авна.
  • Өөр бусад сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг бол хамтрагч байгуулллага нь ИЗОУИС-ийн сургалтын болон чанарын баталгаажуулалтын талаарх журмыг мөрдлөг болгох тухай гэрээ, санамж бичигт тусган зохицуулалт хийнэ.
  • Санал хүсэлтээ илэрхийлэх боломж бүх оюутанд нээлттэй байна.

(Тодорхой нэг багшийн хичээл заалт, заах аргатай холбогдуулан авах санал асуулгын хуудас загвар маягтыг хавсаргав.)

Оюутны санал асуулгын хуудас

  1. Хичээлийн нэр: ..............................................
  2. Хичээлийн сэдэв: .............................................. Тохирох хариултыг дугуйлна уу?

5 - Маш сайн 3 - Дунд 1 - Маш муу

1- Сайн 2 - Муу

Хичээлт заалт:

1. Багш хичээлээ сайн тайлбарладаг уу?

4 3 2 1 2 . Багш хичээлийг сонирхолтой заадаг уу?

5 4 3 2 1 3 . Багш хичээлээ сэтгэлээсээ заадаг уу?

5 4 3 2 1

Багш оюутнуудыг хичээлд идэвхтэй оролцуулсан уу?

4 3 2 1

Оюутныг дүгнэх болон санал асуух тал дээр:

Багш хийсэн даалгавар дээр тайлбар зөвлөгөө өгсөн үү?

4 3 2 1

Багшийн зөвлөгөөнөөс ойлгоогүй зүйлээ олж мэдсэн үү?

4 3 2 1

Сэдвийн агуулгын хувьд:

Хичээл зохион байгуулалтай, үр дүнтэй явагдсан уу?

4 3 2 1

Шаардлагатай үед багштай холбогдох боломжтой байдаг уу?

4 3 2 1

Заах арга барилын хувьд:

Багшийн өгч буй даалгавар тохиромжтой байсан уу?

4 3 2 1

Хичээл оюутнуудын сурах чадварыг сайжруулсан уу?

4 3 2 1

Хичээл оюутнууданд бие дааж ажиллахад тусалсан уу?

4 3 2 1

Бусад:

Энэ хичээл танд таалагддаг уу?

4 3 2 1

Бусад оюутнууд энэ хичээлийг судалхыг санал болговол өгөх үнэлгээг дугуйлна уу?

4 3 2 1 14 . Хичээлийг ерөнхийд нь дүгнэвэл

5 4 3 2 1

Өөрийн санал хүсэлтийг бичэх хэсэг:

Энэ сэдвийг судлахад хамгийн их таалагдсан зүйлс: ...............................

..........................................................................................................................

Энэ сэдвийг судлахад таалагдаагүй зүйлс: ................................................

..........................................................................................................................

Өөрийн хэлэхийг хүссэн бусад санал хүсэлтээ доор бичнэ үү? Энэ нь цаашид оюутанд тулгарах асуудлыг шийдвэрлэхэд туслах болно.

БАЯРЛАЛАА

ОЮУТАНТАЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ОЮУТАНТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭ

Их Засаг Олон Улсын их сургуулийн ………….. .............элсэн суралцаж буй оюутан ..............................................овогтой....................................-ыг

………………мэргэжилд сургах зорилгоор хоёр талын гэрээ байгуулав. Энэхүү гэрээ нь…. оны ….сарын ……-нээс …..оны …. сарын …..-ыг хүртэл хүчинтэй.

Нэг.Сургуулийн хүлээх үүрэг

  1. Суралцах хугацаанд сургалт явуулах зайлшгүй шаардагдах хичээлийн байр, номын сан, компьютер, техник хэрэгслээр хангана.
  2. Сургалтын хөтөлбөрийн дагуу мэргэжлийн чадвар, дадлага туршлагатай багш нараар хичээл заалгана.
  3. Сургалт үйлдвэрлэлийн холбоог ойртуулах зорилгоор мэргэжлийн байгууллагуудад дадлага хийх боломж нөхцлөөр хангана.
  4. Сургалтын төлөвлөгөө, програмын шаардлагыг бүрэн хангаж төгссөн оюутанд курс төгссөн гэрчилгээ олгоно.
  5. Сургалтын төлбөрийн хэмжээг улсын мөнгөний ханш бусад их дээд сургуулийн жишгийг харгалзан жил бүр тогтоож мөрдөнө.
  6. Оюутны хүсэлтээр, урлаг спорт бусад төрлийн дугуйлан дамжаа хичээллүүлэх цогц боловсрол, өв тэгш хүмүүжил олгох нөхцөлөөр хангана.
  7. Боловсролын тухай хууль болон сургуулийн дүрэм журмаар олгосон эрх үүргийг хэрэгжүүлэхэд зохих туслалцаа дэмжлэг үзүүлнэ.

Хоёр.Оюутны хүлээх үүрэг

  1. Боловсролын тухай хууль сургуулийн үндсэн дүрэм дотоод журам оюутан суралцагчийн ёс зүйндүрэм болон энэхүү гэрээнд заасан үүргийг бүрэн биелүүлнэ.
  2. Сургуулиас баталсан хуваарийн дагуу тогтоосон хугацаанд хичээлийн шалгалт шүүлэг өгч анги, курсын болон дипломын ажил бичиж үнэлэлт авч дүгнүүлнэ.
  3. Сургууль болон оюутны байгууллагаас зохиож байгаа сургалт, эрдэм шинжилгээ, урлаг спорт, хүмүүжлийн болон анги хамт олны ажилд идэвхи санаачлагатай оролцоно.
  4. Сургуулийн эд хогшлыг ариг гамтай эдэлж орчны тохижилт, ариун цэвэр соёлжилтод дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
  5. 2013-2014 оны хичээлийн жилийн төлбөл зохих..........................
  6. төгрөгийг 9 сарын 15-ны дотор багтааж зохих дансанд шилжүүлэх буюу бэлэн мөнгөөр сургуулийн дансанд тушаана.

• 2016-2017 оны хичээлийн жилд ...............................

Гурав.Хариуцлага

  • Сургуулийн захиргаа багш ажилтны буруугаас оюутны суралцах нөхцөл боломжийг хангаагүй эсвэл хууль тогтоомжид болон сургуулийн дүрэм дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүйгээс хохирол учруулсан бол хууль дүрмээр тогтоосон зохих хариуцлагах үлээнэ.
  • Хууль болон сургуулийн дүрэм дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүй буюу өөрийн буруугаас хохирол учруулсан бол хууль-дүрмээр тогтоосон зохих хариуцлага хүлээхээс гадна дор дурьдсан тохиолдолд сургуулиас хасна:
  • Тухайн хичээлийн жилд 4-аас дээш хичээлд 60-аас доош үнэлгээтэй шалгагдсан
  • Тухайн жилийн сургалтын төлбөрийн кредит цагийн үнэлгээг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй
  • Цогцолборын оюутан сурагчийн ёс зүйн хороогоор 1 хичээлийн жилд 2-оос дээш удаа орсон бол
  • Оюутан эрүүл мэндийн буюу ар гэрийн онцгой гачигдлийн улмаас чөлөө авсанаас бусад тохиолдолд /сургуулиас завсардсан, хасагдсан бол/ сургалтын үндсэн төлбөрийг буцаан олгохгүй
  • Тухайн төлөвлөгөөт хичээлийн 20 хүртэлх хувьд суугаагүй оюутанд жилийн чөлөө олгож анги улируулна. Сургалтын төлбөрийг дараа жилийн төлбөрт оруулж тооцно.
  • Энэ гэрээг 2 тал гарын үсэг зурж ректораар баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
  • 2 талын хэн нэгэн өөрчлөлт, нэмэлт оруулах цуцлах тухай санал гаргаагүй бол энэ гэрээг тухайн хугацаанд сунгагдсан гэж үзнэ.
  • Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж гарсан маргааныг 2 тал зохицож тохиролцохгүй бол, хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ.

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:


Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС