Сургалтын байршил:
Их Засаг олон улсын их сургуулийн сургалтын үйл ажиллагаа Улаанбаатар хотын баруун болон зүүн хэсэгт байрлах хоёр цогцолборт явагддаг. Тодруулбал:
Мөн орон нутагт буюу Баянхонгор, Дархан-Уул аймагт харьяа бүрэлдэхүүний сургуулиудынхаа тусламжтайгаар сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг амжилттай явуулж байна.
Бүрэлдэхүүний сургуулиуд:
Их Засаг олон улсын их сургууль дараах бүрэлдэхүүний сургуулиудтай:
Сургуулийн хэмжээ ба дэд бүтэц:
Их Засаг олон улсын их сургууль 120 га талбай бүхий эзэмшил газарт сургалт, үйлдвэрлэл, аялал жуулчлалын үйл ажиллагааг явуулдаг.
Сургуулийн хэмжээнд:
Багшлах бүрэлдэхүүн:
Их Засаг их сургуулийн багш нарын 90 гаруй хувь нь эрдмийн цол, зэрэгтэй бөгөөд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон зэрэг орны мэргэжилтэн багш нар ажиллаж байна. Нийт багш нарын 15 хувь нь олон улсын багш, судлаачид эзэлдэг.
Түүнчлэн дотоод, гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулиудын зочин профессор багш нар лекц, семинар зохион байгуулдаг.
Сургуулийн дэргэд Монгол Улсын нэр хүндтэй эрдэмтэн, доктор профессор, салбар бүрийн манлайлагчдаас бүрдсэн Удирдах Зөвлөл, Эрдмийн Зөвлөл ажиллаж, сургуулийн бодлого, төлөвлөлт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг байнга дэмжин тусалдаг.