Их Засаг Олон Улсын Их Сургууль: Түүхэн ойтойгоо золгож байна
Чингис хааны нэрэмжит, чин зоригт дээдсийн амьсгал шингэсэн өргөө — Их Засаг Олон Улсын Их Сургууль нь Монгол төрийн тулгуур хууль болсон Их Засаг хууль батлагдсаны 818 жилийн ой, тус сургуулийн үүсгэн байгуулагдсаны 30 жилийн түүхт ой-г тэмдэглэн өнгөрүүлж байна.
1994 онд “Монгол удирдлага, технологийн дээд сургууль” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, 1996 онд “Их Засаг Хууль зүйн дээд сургууль”, 2000 онд “Их Засаг Их Сургууль”, 2011 онд “Их Засаг Олон Улсын Их Сургууль” болон өргөжин тэлсэн энэхүү их өргөө нь өнөөдөр дэлхийн 20 гаруй орны 280 гаруй их дээд сургуультай хамтран ажиллаж, хөтөлбөр, диплом, сурлагын дүнгээ харилцан хүлээн зөвшөөрүүлсэн дэлхийн сургууль болон хөгжиж байна.
Сургуулийн боловсролын чанарыг батлан харуулсан дараах амжилтууд онцлох байр суурь эзэлж байна:
Их Засагчуудын хөгжлийн үндэс суурь болсон “Цогц боловсрол, өв тэгш хүмүүжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, оюутан суралцагч бүрд бүх талын боловсрол олгохын төлөө хамт олон маань тууштай хичээн зүтгэсээр байна.
13-р зууны Монголыг төвхнүүлсэн Их Засаг хуулиар овоглож, 21-р зуунд амжилт бүтээлээрээ хөгжин бадарч буй манай хамт олны нийт багш, ажилтан, төгсөгчид, оюутнууддаа түүхэн ойн баярын мэндийг дэвшүүлж, эрдмийн их үйлсдээ улам их амжилт гаргахыг ерөөе.
Чингис хааны нэрэмжит Их Засаг Олон Улсын Их Сургуулийн
Ректор, Монгол Улсын Ардын багш,
Доктор (Sc.D), профессор
Намсрайн Ням-Осор