
Монгол Улсын аюулгүй байдлыг үлт төрийн дипломат аргаар хамгаалах нь Сэтгүүлийн нэр: Их Засаг сэтгүүл №10 Хэвлэлийн төрөл: Сэтгүүл Хэвлэгдсэн он: 2011 Зохиолч: Ж. Цэцэгмаа, Д. Номингэрэл, Г. Баярхүү гэх мэт. Өгүүллийн төрөл: Цаас Өгүүллийн хэл: Монгол Хуудас: 57-58 DOI: …………………
Хураангуй: Энэхүү өгүүлэлд Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, түүний дотор гадаад аюулгүй байдлыг дипломат аргаар ханган хамгаалах асуудлыг авч үзсэн байна. Монгол Улс нь геополитикийн өвөрмөц байрлалтай, хоёр их гүрний дунд оршдогийн хувьд үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдлаа хангахад гадаад бодлого, дипломат харилцаа чухал ач холбогдолтой болохыг тодорхойлжээ. Мөн Монгол Улсын гадаад бодлогын тэнцвэрт байдал, хоёр хөрштэй харилцах харилцаа, гуравдагч хөршийн бодлого, олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар үндэсний аюулгүй байдлаа хамгаалах боломжийг авч үзсэн. Монгол Улс энх тайванч, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж, дипломат арга хэрэгслээр улс орны тусгаар тогтнол, үндэсний ашиг сонирхлыг хамгаалах нь аюулгүй байдлыг хангах чухал арга зам болохыг өгүүлэлд онцолсон байна.
Түлхүүр үг: Монгол Улс; үндэсний аюулгүй байдал; гадаад бодлого; дипломат харилцаа; дипломат арга; тусгаар тогтнол; гуравдагч хөршийн бодлого; олон улсын харилцаа; үндэсний ашиг сонирхол; аюулгүй байдал.