
Мөнгө угаах гэмт хэргийг шийдвэрлэх практикт хийсэн дүн шинжилгээ
Хураангуй: Энэхүү өгүүлэлд Монгол Улсад мөнгө угаах гэмт хэргийг шийдвэрлэж буй практикт дүн шинжилгээ хийж, уг гэмт хэргийн ойлголт, шинж, хэлбэр, эрүүгийн эрх зүйн зохицуулалтын онцлогийг авч үзсэн байна. Мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, нотлох ажиллагаанд тулгардаг хүндрэл, түүнд хамаарах хөрөнгө, мөнгөний эх үүсвэрийг тогтоох болон гэмт хэргийн орлого, хөрөнгийг нуух, шилжүүлэх зэрэг үйлдлийг тогтоох практикийн асуудлыг судалжээ. Мөн дотоодын болон олон улсын эрх зүйн зохицуулалт, шүүхийн практикт тулгуурлан мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох зарим асуудлыг дэвшүүлсэн байна.
Түлхүүр үг: Мөнгө угаах; гэмт хэрэг; эрүүгийн эрх зүй; эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа; шүүхийн практик; гэмт хэргийн орлого; хууль бус хөрөнгө; санхүүгийн гэмт хэрэг; мөрдөн шалгах ажиллагаа; нотлох баримт; Монгол Улс; эрх зүйн зохицуулалт.