
Монгол Улс дахь цахим худалдаа: эрх зүйн зохицуулалт ба тулгамдаж буй асуудал Сэтгүүлийн нэр: Их Засаг сэтгүүл №23 Хэвлэлийн төрөл: Сэтгүүл Хэвлэгдсэн он: 2024 Зохиолч: Н. Ням-Осор, Ш. Чулуунбат, Т. Сэнгэдорж гэх мэт. Өгүүллийн төрөл: Цаас Өгүүллийн хэл: Англи Хуудас: 43-48 DOI: …………………
Хураангуй: Энэхүү судалгаанд Монгол Улсад хурдацтай хөгжиж буй цахим худалдааны өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага, эрх зүйн зохицуулалтын асуудлыг авч үзжээ. Цахим худалдааны олон улсын ойлголт, нэр томьёо, хил дамнасан цахим худалдаа болон цахим төлбөрийн системийн хөгжлийг судалж, Монгол Улсын цахим худалдааны өсөлтийг статистик мэдээлэлд тулгуурлан шинжилсэн байна. Түүнчлэн COVID-19 цар тахлын үеийн цахим худалдааны эрчимжилт, импорт, экспортын цахим худалдааны боломж, эрсдэлийг бууруулах шаардлага болон хил дамнасан цаасгүй худалдааны эрх зүйн зохицуулалтын ач холбогдлыг онцолжээ. Судалгааны үр дүнд цахим худалдааны тогтвортой хөгжлийг хангахын тулд эрх зүйн орчныг боловсронгуй болгох, цахим төлбөрийн системийг хөгжүүлэх, олон улсын нийтлэг зохицуулалт, стандартыг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Түлхүүр үг: Цахим худалдаа; Цахим худалдааны эрх зүйн зохицуулалт; Монгол Улс; Цахим төлбөрийн систем; Хил дамнасан худалдаа; Цаасгүй худалдаа; COVID-19; Худалдааны эрх зүй; Цахим бизнес.