Их Засаг сэтгүүл №24(2)
  • Дугаар: №24(2)
  • 2025 Sep 01

Их Засаг сэтгүүл №24(2)

Эрүүгийн эрх зүй ба хиймэл оюун ухаан Сэтгүүлийн нэр: Их Засаг сэтгүүл №24(2) Хэвлэлийн төрөл: Сэтгүүл Хэвлэгдсэн он: 2025 Зохиолч: Н. Ням-Осор, Ш. Чулуунбат, Ц. Мөнхбат гэх мэт. Өгүүллийн төрөл: Цаас Өгүүллийн хэл: Монгол/Англи Хуудас: 25-34 DOI: …………………

Хураангуй: Хиймэл оюун ухаан (ХОУ) нь нийгмийн бүхий л хүрээнд хурдацтай нэвтэрч, эрүүгийн эрх зүйн онол, практикт шинэ сорилт, асуудлыг бий болгож байна. Энэхүү судалгаанд ХОУ-ыг гэмт хэргийн хэрэгсэл, субъект болон объект болгон авч үзэхийн зэрэгцээ гэмт хэргийн бүрэлдэхүүн, mens rea зарчим, хохирогчийн статус зэрэг эрүүгийн эрх зүйн үндсэн ойлголтуудыг дахин авч үзэх шаардлагатайг тодорхойлжээ. Мөн хиймэл оюун ухаантай холбоотой кибер гэмт хэрэг, цахим залилан, deepfake зэрэг гэмт хэргийн шинэ хэлбэрүүд, тэдгээрийн эрх зүйн зохицуулалтын асуудлыг судалсан байна. Судалгаагаар хиймэл оюун ухааны бие даасан үйл ажиллагаанаас үүдэн гарах хариуцлага, хүний эрх, нууцлал, цахим аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ хиймэл оюун ухаантай холбоотой гэмт хэргийн тусгай зохицуулалт шаардлагатай болохыг онцолжээ.

Түлхүүр үг: Хиймэл оюун ухаан; Эрүүгийн эрх зүй; Кибер гэмт хэрэг; Цахим залилан; Алгоритмын хэвийлт; Цахим хүн; Хүний эрх; Хариуцлага; Deepfake; Монгол Улс.