
Аялал жуулчлалын дээд боловсролтой хүний нөөцийн нийлүүлэлт, ажил эрхлэлтийн талаарх судалгаа Сэтгүүлийн нэр: Их Засаг сэтгүүл №24(3) Хэвлэлийн төрөл: Сэтгүүл Хэвлэгдсэн он: 2025 Зохиолч: Ж. Цэцэгмаа, Д. Одгэрэл, Б. Нацагдорж гэх мэт. Өгүүллийн төрөл: Цаас Өгүүллийн хэл: Монгол Хуудас: 32-40 DOI: …………………
Хураангуй: Энэхүү судалгаанд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн хэрэгцээ, дээд боловсролтой мэргэжилтний нийлүүлэлт болон ажил эрхлэлтийн нөхцөл байдлыг судалжээ. COVID-19 цар тахлын нөлөөгөөр аялал жуулчлалын салбарын ажил эрхлэлт, хүний нөөцийн эрэлт ихээхэн буурсан боловч салбар сэргэхийн хэрээр мэргэжлийн ажиллах хүчний хэрэгцээ нэмэгдэж байгааг онцолсон байна. Судалгаанд аялал жуулчлалын мэргэжлээр дээд боловсрол эзэмшиж буй болон төгссөн хүний нөөцийн тоо, сургалтын байгууллагын үзүүлэлт, төгсөгчдийн ажил эрхлэлтийн талаарх мэдээллийг харьцуулан шинжилжээ. Үр дүнд нь салбарын хүний нөөцийн эрэлт, боловсролын байгууллагын нийлүүлэлтийн хоорондын уялдааг сайжруулах, мэргэжлийн боловсон хүчнийг тогтвортой бэлтгэх, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатайг дүгнэсэн байна.
Түлхүүр үг: Хүний нөөц; Аялал жуулчлал; Мэргэжил сонголт; Хөдөлмөрийн зах зээл; Ажил эрхлэлт; Сургалт; Мэргэжлийн боловсрол; Аялал жуулчлалын салбар; Монгол Улс.