
Боловсролын сэтгэл судлал Сэтгүүлийн нэр: Их Засаг сэтгүүл №24(4) Хэвлэлийн төрөл: Сэтгүүл Хэвлэгдсэн он: 2025 Зохиолч: Ж. Цэцэгмаа, Д. Одгэрэл, Б. Нацагдорж гэх мэт. Өгүүллийн төрөл: Цаас Өгүүллийн хэл: Монгол Хуудас: 93-96 DOI: …………………
Хураангуй: Энэхүү судалгаанд боловсролын байгууллагад хүний ажилаар суралцах, мэдлэг, чадвар, төлөвшил, зан төлөвийг гүйцэтгэхэд сэтгэл судлалын шинжлэх ухааны ач холбогдол, хэрэглээг авч үзжээ. Боловсролын сэтгэл судлал нь суралцагчийн хөгжлийн онцлог, сэтгэхүй, зан төлөв, сэтгэл хөдлөл болон суралцах үйл явцыг судалж, сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад чухал үүрэгтэй болохыг онцолсон байна. Мөн хүний оюун ухаан, төрөлхийн болон олдмол шинж чанар, орчны нөлөөллийн талаарх судалгааны үзэл баримтлалыг авч үзэн, Фрэнсис Гальтон, Чарльз Дарвин зэрэг судлаачдын бүтээлд тулгуурлан хүний чадвар, зан төлөв, оюун ухааны хөгжилд удамшил ба орчны хүчин зүйлийн нөлөөг тайлбарласан байна. Судалгааны үр дүнд боловсролын үйл явцад суралцагчийн сэтгэл зүйн онцлогийг харгалзан үзэх нь сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой…
Түлхүүр үг: Боловсролын сэтгэл судлал; Сэтгэл судлал; Суралцах үйл явц; Оюун ухаан; Хүний хөгжил; Зан төлөв; Удамшил; Орчны нөлөө; Суралцагч; Боловсролын байгууллага.