Их Засаг сэтгүүл №25(1)
  • Дугаар: №25(1)
  • 2026 Sep 01

Их Засаг сэтгүүл №25(1)

Багаар ажиллах ур чадварын үнэлгээ Сэтгүүлийн нэр: Их Засаг сэтгүүл №25(1) Хэвлэлийн төрөл: Сэтгүүл Хэвлэгдсэн он: 2026 Зохиолч: Ж. Цэцэгмаа, Д. Одгэрэл, Б. Нацагдорж гэх мэт. Өгүүллийн төрөл: Цаас Өгүүллийн хэл: Монгол/Англи Хуудас: 32-41 DOI: …………………

Хураангуй: Энэхүү судалгааны зорилго нь Бельбиний “Өөрийн багийн үнэлгээний асуулга”-д үндэслэн багийн гишүүдийн зан төлөв, багаар ажиллах ур чадвар болон багийн үүргийн гүйцэтгэлийг тодорхойлоход оршино. Судалгаанд багийн үүргийн онолыг ашиглан гүйцэтгэгч, санаачлагч, зохицуулагч, шинжээч, нөөцийн судлаач, багийн тоглогч, хэрэгжүүлэгч, төгсгөгч зэрэг багийн үүргүүдийг авч үзсэн байна. Мөн гишүүдийн зан төлөвийг Thinking, People, Action гэсэн үндсэн гурван чиглэлээр ангилан, багийн үр дүнтэй ажиллагаанд хувь хүний зан төлөв, ур чадварын нөлөөг тодорхойлжээ. Судалгааны үр дүнд багийн гишүүд өөр өөрийн давуу тал, үүргийг зөв тодорхойлон ашиглах нь багийн хамтын ажиллагаа, бүтээмж, зорилгодоо хүрэх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой болохыг онцолсон байна.

Түлхүүр үг: Багаар ажиллах ур чадвар; Багийн ажиллагаа; Багийн үүрэг; Бельбиний багийн үүргийн онол; Багийн гишүүн; Зан төлөв; Хамтын ажиллагаа; Манлайлал; Багийн бүтээмж.