Их Засаг сэтгүүл №26
  • Дугаар: №26
  • 2026 Sep 02

Их Засаг сэтгүүл №26

  • Сэтгүүлийн нэр: Их Засаг сэтгүүл №26
  • Хэвлэлийн төрөл: Сэтгүүл
  • Хэвлэгдсэн он: 2026
  • Зохиолч: Ж. Цэцэгмаа, Д. Одгэрэл, Б. Нацагдорж гэх мэт.
  • Өгүүллийн төрөл: Цаас
  • Өгүүллийн хэл: Монгол/Англи
  • Хуудас: 21-30
  • DOI: …………………

Хураангуй: Нийгмийн харилцаа технологийн дэвшилд тулгуурлан өөрчлөгдөж буй өнөө цаг үед гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийн хэлцэл хийх, цахим худалдаа, инновацын шинэчлэлд өмнөд хөрш БНХАУ томоохон тоглогчийн хувьд Хонг Конг, Макао, Гуандун муж-Их Булангийн бүс нутгийг эдийн засаг, эрх зүйн тусгай бүс болгон хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг 2019 онд нийтэд нээлттэй зарласан. Их Булангийн бүс нутаг нь нэг улсхоёр систем бүхий эрх зүйн өвөрмөц тогтолцооны шинж, тус бүс нутагт онлайн маргаан шийдвэрлэх ODR загварыг хамтын ажиллагааны хүрээнд нэвтрүүлж буй үйл явц, туршлагыг харьцуулалт, агуулгын шинжилгээ хийх арга зүйд тулгуурлан судалж, эрх зүйн этгээдүүдийн хооронд үүссэн маргааныг цахим технологийн дэвшил, хиймэл оюуны алгоритмуудын тусламжтайгаар алсын зайнаас шийдвэрлэж буй бодит туршлагыг олж илрүүлэх нь судалгааны үр дүнгээр тодорхойлогдоно.

Түлхүүр үгс: Их Булангийн бүс нутаг, онлайн маргаан шийдвэрлэх (ODR), хамтын ажиллагаа,туршлага