АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ


АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ

Мэндчилгээ

ИХ ЗАСАГ АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт багш, оюутан, төгсөгч, хамтран ажиллагч эрүүл мэндийн байгууллагууд болон зочлон сонирхож буй эрхэм танд Их Эзэн Чингис Хааны нэрэмжит ИЗИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье

Манай сургууль нь анх 2016 онд үүсгэн байгуулагдсан цагаас өнөөг хүртэл эрүүл мэндийн салбарын хөгжил, нийгмийн хэрэгцээнд нийцсэн, мэдлэг, чадвар, харилцаа хандлага ёс зүйгээрээ үлгэр жишээ болох эмч, эмнэлгийн мэрэгжилтэн бэлтгэх ариун үйлсэд үнэнчээр зүтгэж ирлээ.

Өнгөрсөн он жилүүдэд бид хичээл сургалтын орчин, лаборатори, клиникийн дадлага хийх баазыг тасралтгүй сайжруулж, орчин үеийн технологит тулгуурласан сургалтын шинэ арга зүйг нэвтрүүлэн, мэдлэг, чадвар, хандлага, ёс зүйгээрээ тэргүүлж буй 50 гаруй эрдэмтэн судлаач, профессор багш нарын багийг бүрдүүлэн ажиллаж байна.

Өдгөө Анагаах Ухааны Сургууль маань олон арван чадварлаг төгсөгчид төрүүлж, тэд Монгол улсынхаа эрүүл мэнд, боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байгаа нь бидний бахархал юм.

Цаашид бид ‘’Мэдлэгийг бүтээгч, судалгаанд тулгуурласан, хүн төвтэй боловсрол олгох’’ эрхэм зорилгоо улам гүнзгийрүүлж, оюутан төвтэй сургалтын тогтолцоог бэхжүүлэн, дэлхийн боловсролын хөгжилтэй хөл нийлүүлэн алхахыг зорин ажиллаж байна.

ИЗИС-ийн Анагаах Ухааны Сургууль нь өмнөх 10 жилийнхээ туршлагад тулгуурлан, шинэ амжилтын гарцыг нээж, эрүүл мэндийн салбарт үнэнч сэтгэл, мэдлэг чадвараа зориулсан шилдэг эмч мэргэжилтнүүдийг тасралтгүй бэлтгэсээр байх болно.

Анагаах Ухааны Салбарнь өргөн мэдлэг, тэсвэр тэвчээр, энэрэн нигүүлсэх сэтгэл, сахилга бат хариуцлага шаардсан онцгой чухал салбар юм. Иймдта бүхний сурсан мэдлэг, эзэмшсэн ур чадвар, сахисан тангараг эх орон, ард түмэндээ амьдрал бэлэглэх агуу их хүч болно гэдэгт итгэл төгс байна.

Эрхэм та бүхний өмнө манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байж хамтран ажиллахдаа бид бүхэн баяртай байх болно.

ХҮНДЭТГЭСЭН:

ИХ ЗАСАГ АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, АНАГААХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР Б.ЦАЦРАЛТ-ОД

Түүхэн товчоон


ИЗОУИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн танилцуулга

ИЗОУИС-ийн Анагаах Ухааны Сургууль нь 2016 онд байгуулагдаж, анх удаа анагаахын мэргэжлээр элсэлт авч үйл ажиллагаагаа эхэлсэн. Өдгөө 6 дахь жилдээ тогтвортой хөгжиж, сургалтын чанар, орчин нөхцлийг жил бүр сайжруулан өргөжин ажиллаж байна.

2021–2022 оны хичээлийн жилээс НАС-ын анги Шүдний эмчийн мэргэжлээр анхны элсэлтээ авч, энэ хичээлийн жилд Хүний их эмч мэргэжлээр анхны төгсөлтөө хийх гэж байна. Одоогоор тус сургуульд 300 гаруй оюутан, 30 гаруй багш суралцаж, ажиллаж байна.

Сургалтын орчин, материаллаг бааз

Их Засаг АУС нь 1386 м² талбай бүхий, нэг дор 750 хүртэлх оюутан хичээллэх хүчин чадалтай өөрийн хичээлийн байртай. Тус байранд:

  • 90–200 суудалтай 2 лекцийн танхим
  • Анатоми
  • Эмгэг анатоми
  • Физиологи
  • Гистологи
  • Дархлал судлал, бичил амь судлал
  • Хими ба биохими
  • Биологи, молекул биологи
  • Онош зүй
  • Мэс засал
  • Сувилахуйн ур чадварын лаборатори
  • 3D принтер бүхий компьютерийн лаборатори
  • Англи хэлний кабинет зэрэг 10 гаруй лаборатори, кабинет
  • 10 гаруй семинарын өрөөнүүд

зэргийг ашиглан сургалтаа зохион байгуулж байна.

Материаллаг баазаа бэхжүүлэх бодлого

Төв сургуулийн зүгээс лаборатори, кабинетийг жил бүр шинэ багаж, тоног төхөөрөмжөөр нэмэгдүүлэн тохижуулахад жилдээ 50–60 сая төгрөг тогтмол төсөвлөн зарцуулж байна.

Мөн сургуулийн спорт заал хичээлийн болон секц дугуйлангийн үйл ажиллагаанд бүрэн ашиглагддаг.

Сургалтын бааз эмнэлгүүд

ИЗОУИС-ийн Анагаах Ухааны Сургууль нь:

  • 60 ортой “Уран ачлал” эмнэлэг, сувилал
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувилал, цэцэрлэг (Дауны зэрэг чиглэлээр)
  • БЗД-ийн нэгдсэн эмнэлэг
  • Зэвсэгт хүчний төв госпиталь
  • Бусад томоохон клиникийн эмнэлгүүд

тэй хамтран сургалтын баазын гэрээтэй, клиник дадлага, туршлагын орчин бүрдүүлэн ажилладаг.

Номын сан, оюутны үйлчилгээ

Төв номын санд Анагаахын номын сангийн тусгай хэсэг ажилладаг. Жил бүр АУС-ийн захиалгаар 3–5 сая төгрөгний шинэ ном, сурах бичиг худалдан авч номын сангийн фондоо баяжуулж байна.

Оюутнуудын сурах орчныг дэмжих зорилгоор:

  • 2 хүнсний буфет
  • Хувилах, олшруулах нэгж

байнгын үйлчилгээг үзүүлж байна.

Хөдөө орон нутгаас ирсэн оюутнуудыг оюутны дотуур байраар бүрэн хангаж байгаа ба 2020–2021 оны хичээлийн жилд 10 гаруй оюутан дотуур байранд амьдарч байна.

Хөтөлбөрүүд, хөгжлийн бодлого

Анагаах Ухааны Сургууль нь дараах хөтөлбөрүүдээр элсэлт авч сургалт явуулах эрхтэй:

  • Анагаах ухаан
  • Нийгмийн эрүүл мэнд
  • Уламжлалт анагаах ухаан
  • НАС
  • Эм зүй
  • Сувилахуй

Цаашид сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүн нэмэгдэж байгаатай уялдуулан 2021–2022 оны хичээлийн жилээс эхлэн 6 хөтөлбөрөөр үе шаттайгаар элсэлт авах, үйл ажиллагаагаа жигдрүүлэн хөгжүүлэх бодлоготой ажиллаж байна.

Үүнтэй холбоотойгоор шаардлагатай шинэ лаборатори, кабинет байгуулах төслүүд боловсруулан, санхүүжилтийг жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлж байна.

Мөн сургалтын чанарыг тогтвортой хадгалах, залгамж халааг бүрдүүлэх зорилгоор орчин үеийн залуу, дунд, ахмад багш нарын харьцаатай багшлах бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байна.

Онцлог давуу тал


ИЗОУИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Онцлог Давуу Тал

1. Өөрийн бие даасан, бүрэн тоноглогдсон хичээлийн байр

  • 1386 м² талбайтай
  • 750 хүртэл оюутан хүлээн авах хүчин чадалтай
  • 90–200 суудалтай 2 том лекцийн танхимтай
  • 20+ лаборатори, кабинет, семинарын өрөөтэй

2. Орчин үеийн лаборатори, практик сургалтын орчин

  • Анатоми, физиологи, гистологи, дархлал судлал, бичил амь судлал, мэс засал, сувилахуйн ур чадварын лабораториуд
  • 3D принтер бүхий компьютерийн лаборатори
  • Шинэчлэгдсэн тоног төхөөрөмжид жил бүр 50–60 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгддэг

3. Эмнэлэг–сургалтын өргөн баазтай

  • 60 ортой “Уран ачлал” эмнэлэг, сувилал
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв, сувиллын цэцэрлэг
  • БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, Зэвсэгт хүчний төв эмнэлэг болон улсын хэмжээний томоохон эмнэлгүүдтэй сургалтын гэрээтэй

4. Чанартай, туршлагатай багшлах бүрэлдэхүүн

  • 30 гаруй профессор, доктор, магистр цолтой багш ажилладаг
  • Залуу–дунд–ахмад үеийн тэнцсэн бүтэцтэй
  • Судалгаанд суурилсан багшлах арга зүйг нэвтрүүлдэг

5. Оюутан төвтэй суралцах орчин

  • 2 хүнсний буфет, хувилах үйлчилгээ
  • Орон нутгийн оюутнуудад дотуур байрны боломж
  • Олон талын дэмжлэг үйлчилгээ: эрүүл мэнд, сэтгэлзүй, сургалтын зөвлөгөө

6. Номын сангийн баялаг фонд

  • Жил бүр 3–5 сая төгрөгийн шинэ сурах бичиг, гарын авлага нэмэгддэг
  • Анагаахын тусгай номын сангийн булан ажилладаг

7. Олон хөтөлбөртэй, цаашдын хөгжлийн тодорхой бодлоготой

  • Анагаах ухаан, Нийгмийн эрүүл мэнд, Уламжлалт анагаах ухаан, НАС, Эм зүй, Сувилахуйн хөтөлбөрүүдтэй
  • Хөтөлбөр тус бүрийн материаллаг бааз, лабораторийг үе шаттай нэмэгдүүлж өргөжүүлэх хөгжлийн төлөвлөгөөтэй

8. Мэргэжлийн ур чадвар төлөвшүүлэх дадлага–сургалт

  • Клиникийн дадлага, ур чадварын сургалтыг бодит орчинд тасралтгүй явуулдаг
  • Эмнэлэг, сувилал, лабораторийн орчинд ажиллаж сурах боломж өргөн

Хөтөлбөр

Хөтөлбөрийн нэрМэргэжилЭЕШ 1, 2МэргэшилХугацаа
1🦷НҮҮР АМ СУДЛАЛ🦷 ШҮДНИЙ ИХ ЭМЧХими(490), Математик, Биологи(490), Фикзик(490)5 жил/year
2🏥 СУВИЛАХУЙ🏥 СУВИЛАХУЙХими(410), Биологи(410), Ур чадварын шалгалт(450)4 жил/year
3🩺АНАГААХ УХААН🩺 ХҮНИЙ ИХ ЭМЧХими(490), Нийгэм судлал(490), Англи хэл(490)6 жил/year
4🩺НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД 🩺 НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД СУДЛААЧБиологи(490), Англи хэл(490), Хими(490), Нийгэм судлал(490)5 жил/year
5🌿УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН🌿 УЛАМЖЛАЛТЫН ИХ ЭМЧХими(440), Математик(440), Биологи(490), Фикзик(490)6 жил/year
6💊ЭМ ЗҮЙ 💊 ЭМ ЗҮЙЧХими(490), Математик, Биологи(490), Фикзик(490)5 жил/year

Багш нар