
📰 ИХ ЗАСАГ АУИС–ИЙН ЗАХИРАЛ Б.ЦАЦРАЛТ-ОДЫН МЭНДЧИЛГЭЭ
Их Эзэн Чингис Хааны нэрэмжит Их Засаг Хууль Зүйн Их Сургуулийн Анагаах Ухааны Сургууль–ийг сонирхон зочилж буй эрхэм танд, багш, оюутан, төгсөгч болон хамтран ажиллагч эрүүл мэндийн байгууллагуудад мэндийн дэвшил өргөн хүргэе.
Манай сургууль нь 2016 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш эрүүл мэндийн салбарын хөгжил, нийгмийн хэрэгцээнд нийцсэн чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилготойгоор тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирлээ.
Өнгөрсөн хугацаанд АУИС нь:
Өдгөө манай сургуулийг төгсөгч олон арван залуус Монгол Улсынхаа эрүүл мэнд, боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй нь бидний бахархал юм.
Цаашдаа бид “Мэдлэгийг бүтээгч, судалгаанд тулгуурласан, хүн төвтэй боловсрол” олгох зорилгоо улам гүнзгийрүүлж, оюутан төвтэй сургалтын тогтолцоог хөгжүүлэн, дэлхийн боловсролын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахын төлөө ажиллах болно.
Анагаах ухааны салбар нь өргөн мэдлэг, тэсвэр тэвчээр, энэрэн нигүүлсэх сэтгэл, сахилга бат, өндөр хариуцлага шаардсан онцгой салбар. Тиймээс та бүхний сурсан мэдлэг, эзэмшсэн ур чадвар, тангаргалаа сахин биелүүлэх үнэнч чанар нь эх орон, ард түмнийхээ төлөө амь бэлэглэх их үйлсийн эхлэл гэдэгт бид итгэлтэй байна.
Их Засаг Анагаах Ухааны Сургуулийн үүд хаалга танд үргэлж нээлттэй байх бөгөөд хамтран ажиллах бүрэн боломжтойгоороо бид баяртай байна.
ХҮНДЭТГЭСЭН:
ИХ ЗАСАГ АУИС-ИЙН ЗАХИРАЛ
Анагаах ухааны доктор, профессор Б.ЦАЦРАЛТ-ОД
ИЗОУИС-ийн АУС-нь анх 2016 онд үүсгэн байгуулагдаж Анагаахын мэргэжлээр элсэлт авч одоо 6 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн НАС-ын анги шүдний эмч мэргэжлээр анхныхаа элсэлтийг авсаны зэрэгцээгээр энэ хичээлийн жилд хүний их эмч мэргэжлээр анхны төгсөлтөө хийх гэж байна. Өнөөдөр Их засаг АУС-нь 300 шахам оюутантай ,30 гаруй багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Их засаг АУС-нь 1386 м2 талбай бүхий750 оюутан суралцах боломжтой өөрийн хичээлийн байртай бөгөөд тус хичээлийн байранд лекцийн90-200 суудал бүхий 2ш зал, Анатоми, Эмгэг анатоми, Физиологи, Гистологи, Дархлал судлал бичил амь судлал, Хими био хими ,Биологи молекул биологи, Онош зүйн , Мэс засал, Сувилахуйн ур чадварын болон3D принтер бүхий компютерийн, Англи хэлний зэрэг 10 гаруй лаборотори кабинет, 10 гаран семинар сургалтын өрөөг ашиглаж сургалтаа явуулжбайна.
АУС-ийн сургалтын материаллаг баазыг өсгөн бэхжүүлэхэд төв сургуулийн зүгээс онцгойлон анхаарч багаа бөгөөджил тутамд лаборатори кабинетийг багаж тоног төхөөрөмжөөр нэмж тохижуулахад зориулжтөв сургуулиас 50-60 сая төгрөгийг зарцуулж байна.
Мөн сургуулийнхаа спорт залыг хичээлийн болон секц дугуйлангийн хувиарын дагуу ашиглаж байна. Тус сургууль нь өөрийнхөө харьяалалдаа 60 ор бүхий “Уран ачлал” эмнэлэг сувилал Дауны болон бусад чиглэлэээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сувилалын цэцэрлэгтэй бөгөөд эдгээрийн зэрэгцээгээр БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, БХЯ-ны харьяа Зэвсэгт хүчний төв эмнэлэг, бусад томоохон клиникийн эмнэлгүүдтэй сургалтын бааз эмнэлэгийн гэрээ байгуулж ажиллаж байна.
Сургуулийн төв номын санд Анагаахын номын сангийн хэсэг байгуулсан бөгөөд номын санд АУС-ийн захиалгаар жил тутамд 3-5 сая төгрөгний ном сурах бичгийг нэмж авч номын фондоо баяжуулж байна.
Мөн суралцагчдынхаа хэвийн сурах боломжийг хангах зорилгоор сургуулийн хэмжээнд 2 хүнсний буфет, хувилж олшруулах нэгж ажиллуулж багш оюутнууддаа үйлчилж байна. АУС-д хөдөө орон нутгаас элсэж байгаа элсэгчидыг оюутны байраар бүрэн хангаж байгаа ба 2020-2021 оны хичээлийн жилд10 гаруй оюутан оюутны байранд амьдарч байна.
АУС- нь одоогоор Анагаах ухаан, Нийгмийн эрүүл мэнд, Уламжлалт ангаах ухаан, НАС, Эмзүйн болон Сувилахуйн хөтөлбөрүүдээр элсэлт авч сургалт явуулах эрхтэй бөгөөд цаашдаа сургуулийн материалллаг бааз, багшлах бүрэлдэхүүн бүрдэж төлөвшин хөгжиж байгаатай уялдуулан 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэнүе шаттайгаар 6 хөтөлбөрөөр элсэлт авч үйл ажиллагаагаа жигдлэх бодлого баримталж байгаа үүнтэй холбоотойгоор зайлшгүй шаардлагатай лаборатори кабинетүүдийн нэмж байгуулахаар төсөлүүд боловсруулж түүнд шаардлагатай хөрөнгө мөнгийг жил жилийн төсөвт тусган хэрэгжүүлж байна, Мөн орон тооны багш нарын тоог нэмэгдүүлэх,залуу, дунд, ахмад багш нарын төлөөлөлтэйгөөр багш нараа бүрдүүлж багшлах боловсон хүчний залгамж холбоог бий болгох зорилт тавьж байна.
| № | Хөтөлбөрийн нэр | Мэргэжил | ЭЕШ 1, 2 | Мэргэшил | Хугацаа |
|---|---|---|---|---|---|
| 1 | 🦷НҮҮР АМ СУДЛАЛ | 🦷 ШҮДНИЙ ИХ ЭМЧ | Хими(490), Математик, Биологи(490), Фикзик(490) | 5 жил/year | |
| 2 | 🏥 СУВИЛАХУЙ | 🏥 СУВИЛАХУЙ | Хими(410), Биологи(410), Ур чадварын шалгалт(450) | 4 жил/year | |
| 3 | 🩺АНАГААХ УХААН | 🩺 ХҮНИЙ ИХ ЭМЧ | Хими(490), Нийгэм судлал(490), Англи хэл(490) | 6 жил/year | |
| 4 | 🩺НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД | 🩺 НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД СУДЛААЧ | Биологи(490), Англи хэл(490), Хими(490), Нийгэм судлал(490) | 5 жил/year | |
| 5 | 🌿УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН | 🌿 УЛАМЖЛАЛТЫН ИХ ЭМЧ | Хими(440), Математик(440), Биологи(490), Фикзик(490) | 6 жил/year | |
| 6 | 💊ЭМ ЗҮЙ | 💊 ЭМ ЗҮЙЧ | Хими(490), Математик, Биологи(490), Фикзик(490) | 5 жил/year |