ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ


ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ

Мэндчилгээ

Их Засаг Их Сургуулийн Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн Захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт оюутан, суралцагчид, эцэг эхчүүд, хамтран ажиллагч байгууллагууд аа,

Хүмүүнлэгийн үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, эх орныхоо хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах чадварлаг мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилготой Их Засаг Их Сургуулийн Хүмүүнлэгийн Ухааны Сургууль Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Манай сургууль нь нийгмийн хөгжлийн хамгийн эмзэг бөгөөд чухал салбаруудыг түшиглэсэн дараах мэргэжлийн хөтөлбөрүүдээр дамжуулан мэдлэг чадвартай, хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй мэргэжилтнүүдийг бэлтгэн төгсгөдөг. Үүнд:

  • Багш, бага боловсролын боловсролын хөтөлбөр
  • Жүжиглэх урлаг
  • Сэтгэл судлал
  • Нийгмийн ажил

Эдгээр чиглэл бүрт онол, практик чадварыг хослуулан эзэмшүүлэх өндөр мэдлэг, туршлагатай багш нар ажиллаж байна. Манай багш нар зөвхөн мэдлэг олгохоос гадна хүн төвтэй хөгжил, бүтээлч сэтгэлгээ, нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэхэд онцгой анхаарч ажилладаг.

Бид суралцагчдынхаа авьяас чадварыг нээж, ирээдүйдээ итгэлтэй алхах бүх нөхцөл боломжийг бүрдүүлж, орчин үеийн сургалтын орчин, практик дадлагын өргөн боломжуудыг ханган ажилладаг.

Хүмүүнлэгийн ухааны салбар бол хүнтэй ажиллах хариуцлагатай, үнэ цэнтэй, өөрчлөлт авчрах хүчтэй мэргэжлүүдийн гэр орон юм. Та бүхнийг манай хамт олон халуун дотноор угтан авч, мөрөөдөл зорилгоо биелүүлэхэд тань хамтран ажиллах болно.

Хүндэтгэсэн:
Их Засаг Хүмүүнлэгийн сургуулийн захирал
М.Даваадорж

Түүхэн товчоон


Их Засаг Их Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны сургууль нь 2012 оноос жүжиглэх урлаг, найруулагч, сэтгүүл зүй чиглэлээр элсэлт авч, сургалт–хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
2015 оноос Багш бага боловсрол, Сэтгэлзүй, Жүжиглэх урлаг мэргэжлүүдийг, 2018 оноос Сэтгэл судлалын мэргэжлээр сургалтаа өргөжүүлэн хөгжүүлжээ.

Өнөөгийн байдлаар Хүмүүнлэгийн ухааны сургууль нь дараах 5 үндсэн хөтөлбөрийн хүрээнд мэргэжилтэн бэлтгэж байна:

  • Сэтгэл судлал
  • Багш, бага боловсрол
  • Сургуулийн өмнөх боловсрол
  • Жүжиглэх урлаг
  • Нийгмийн ажилтан

Олон улсын хамтын ажиллагаа

Манай сургууль БНСУ, Япон, БНХАУ, Кипр зэрэг улсын их дээд сургуулиудтай хамтран оюутан, багш солилцоо, сургалтын хөтөлбөрийн уялдаа, туршлага солилцох түншлэлийг амжилттай хэрэгжүүлж байна.

Хамтын ажиллагаат байгууллагуудаас:

  • Канвон Үндэсний Их Сургууль
  • Тэгүгийн Их Сургууль
  • Киото-Гакуэн Их Сургууль
  • Комазава Их Сургууль
  • Хэбэйн Их Сургууль
  • ӨМӨЗО-ны Багшийн Их Сургууль
  • Каса Коллеж (Кипр)

Мөн Японы Юкай Ресорт компанитай хамтран 1 жилийн цалинтай үйлдвэрлэлийн дадлага зохион байгуулдаг.

Дадлага, практик

  • Мэргэжлийн болон сонгон хичээлээр гадаад хэлний мэдлэгийг сайжруулах
  • Танилцах, үйлдвэрлэлийн, хээрийн дадлагыг 60 гаруй байгууллагатай хамтран явуулдаг
  • Оюутнууд олон улсын болон улсын хэмжээний тэмцээн, мэтгэлцээнд амжилттай оролцдог

Амжилт, үр дүн

  • Төгсөгчдийн 92.5% нь мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна
  • Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж байна

Сургалтын орчин

  • 15 сургалтын танхим
  • 10 мэргэжлийн кабинет
  • 2 лаборатори
  • Орчин үеийн техник, тоног төхөөрөмжтэй

Онцлог давуу тал


Хүмүүнлэгийн ухааны сургалт — Манай давуу талууд

Манай сургууль нь хүний төлөвшил, ёс зүй, бүтээлч сэтгэлгээг дэмжсэн чанартай боловсрол олгох зорилготой. Үйл ажиллагаа болон сургалтын бодлогыг дараах үндсэн зарчмууд тодорхойлдог.

1. Хүмүүнлэгийн ухаанд төвлөрсөн чанартай боловсрол

Хүн төвтэй хандлага:
Бидний гол зорилго бол нийгмийн чадвар, оюун ухаан, ёс зүйн төлөвшлийг хослуулсан бүрэн бүтэн мэргэжилтэн бэлтгэх.

Ёс зүй ба бүтээлч сэтгэлгээ:
Оюутан бүрийг ёс зүйн зөв ойлголттой, асуудал шийдвэрлэх чадвартай, шинэлэг санаачилга гаргах бүтээлч сэтгэлгээтэй болгохыг зорьдог.

Хүртээмжтэй чанар:
Сургалтын чанарыг тасралтгүй сайжруулж, суралцах олон талт боломж, орчны хүртээмжийг бүрэн хангадаг.

2. Нийгмийн хэрэгцээнд нийцсэн сургалтын хөтөлбөр

Практикт суурилсан сургалт:
Манай хөтөлбөрүүд нь орчин үеийн нийгмийн эрэлт, хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцсэн, бодит ур чадварыг төлөвшүүлэх агуулгатай.

Ажлын зах зээлтэй уялдаа:
Сургалтын бүх агуулга нь мэргэжлийн чиглэлээр бодит дадлага хийх, туршлага хуримтлуулах, ирээдүйн ажлын байртай уялдаатай байдлаар бүтээгдсэн.

3. Туршлагатай, чадварлаг багш нар

Мэргэжлийн баг:
Өндөр мэдлэг, судалгаа, сургалтын аргазүйн туршлагатай багш нар хичээлийн чанарыг хариуцан, мэргэжилтэн бэлтгэх үйл явцыг удирдан чиглүүлдэг.

Суралцагчийн хөгжлийг дэмжих систем:
Багш нар оюутны хувь хүний хөгжил, зорилго, чадамжид тулгуурлан тогтмол зөвлөн дэмжих ажлыг хэрэгжүүлдэг.

4. Оюутанд ээлтэй, хөгжлийг дэмжсэн орчин

Тав тухтай сурах орчин:
Орчин үеийн тоног төхөөрөмжтэй анги танхим, номын сан, лаборатори болон практикийн талбарууд нь идэвхтэй суралцах таатай нөхцлийг бүрдүүлдэг.

Хувь хүнд суурилсан дэмжлэг:
Оюутан бүрийн суралцах замыг амжилттай болгоход чиглэсэн зөвлөгөө, менторшип, карьерын чиглүүлэг, бусад дэмжлэгийн үйлчилгээ үзүүлдэг.

5. Хамтын хөгжлийг эрхэмлэсэн уур амьсгал

Нээлттэй, итгэлцэлтэй харилцаа:
Суралцагч, багш, эцэг эх, хамтран ажиллагч байгууллагуудтай харилцан итгэлцэл, нээлттэй орчин бүрдүүлэн хамтын ажиллагааг хөгжүүлдэг.

Үр дүнтэй түншлэл:
Олон улсын их дээд сургуулиуд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран оюутнуудад практик дадлага, ажлын боломжийг өргөнөөр бий болгодог.

Хөтөлбөр

Хөтөлбөрийн нэрМэргэжилЭЕШ 1, 2МэргэшилХугацаа
1📚ТҮҮХ 📚 ТҮҮХЧ, ТҮҮХИЙН БАГШТүүх(490), Нийгэм судлал(490), Газарзүй(490), Монгол хэл(490)4 жил/year
2👩‍🏫 БАГШ, БАГА БОЛОВСРОЛ👩‍🏫 БАГШ, БАГА БОЛОВСРОЛМатематик (490), Монгол хэл(490), Ур чадварын шалгалт(490)4 жил/year
3🤝 НИЙГМИЙН АЖИЛ🤝 НИЙГМИЙН АЖИЛТАННийгэм судлал (490), Математик (490), Англи хэл (490), Монгол хэл(490)4 жил/year
4🎬НАЙРУУЛАХ УРЛАГ 🎬 НАЙРУУЛАГЧНийгэм судлал (450), Монгол хэл(450), Ур чадварын шалгалт(490)4 жил/year
5👩‍🏫 БАГШ, СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ👩‍🏫 БАГШ, СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛНийгэм судлал (440), Монгол хэл(440), Ур чадварын шалгалт(490)4 жил/year
6🧠 СЭТГЭЛ СУДЛАЛ🧠 СЭТГЭЛ СУДЛАЛНийгэм судлал (490), Математик (490), Англи хэл (490), Монгол хэл(490)4 жил/year
7📰СЭТГҮҮЛ ЗҮЙ📰 СЭТГҮҮЛЧНийгэм судлал (490), Монгол хэл(490), Ур чадварын шалгалт(490)4 жил/year
8🎬 ЗУРАГ АВАЛТ🎬 КИНО, ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН ЗУРАГЛААЧНийгэм судлал (450), Монгол хэл(450), Ур чадварын шалгалт(490)4 жил/year
9🎭ЖҮЖИГЛЭХ УРЛАГ🎭 ЖҮЖИГЧИННийгэм судлал (450), Монгол хэл(450), Ур чадварын шалгалт(490)4 жил/year

Багш нар