
ИХ ЗАСАГ САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛИЙН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ, БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ, БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАГИСТР Б.МӨНГӨНТУЯА
Б.Мөнгөнтуяа нь Их Засаг Санхүү Эдийн Засгийн Сургуулийн Санхүү, эдийн засгийн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг. Тэрээр Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй, татварын мэргэшсэн зөвлөх бөгөөд боловсролын салбарт оруулсан хувь нэмрээ үнэлүүлж, “Боловсролын тэргүүний ажилтан” цол хүртсэн. Тэрээр сургалтын чанарыг сайжруулах, санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэжлийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, багш, суралцагчдын хамтын ажиллагааг дэмжихэд анхааран ажилладаг.