Монголын дээд боловсролын салбарт хагас жаран жилийн турш манлайлж буй “Их Засаг” их сургууль 2025-2026 оны хичээлийн жилийн нээлтээ сүрлэг сайхан зохион байгууллаа.
Нээлтийн ёслол Их Засаг-Чингис хаан, Их Засаг-Чингис Соосэ кампуст нэгэн зэрэг болж, шинээр элссэн оюутнуудаа баярын уур амьсгалтайгаар угтан авлаа.
“Эрхэм хүндэт зочид оо, эрдэмтэн багш, оюутан суралцагсад аа!
Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургуулийн хамт олон та бүхэндээ шинэ хичээлийн жилийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Манай сургууль 30 жилийн түүхэндээ 30 мянга гаруй залуусыг улс нийгэмдээ бэлтгэн гаргасан бөгөөд 2025 онд олон улсын чанарын менежментийн ISO 9001:2015, ISO 21001:2018 стандартыг нэвтрүүлж, дараагийн 30 жилийн хөгжлийн замаа эхлүүлж байна.
Шинэ хичээлийн жилд элссэн оюутнууддаа мэдлэгийн их өргөөний үүдийг нээж буйг баяртайгаар тэмдэглэж байна.”
“Эрхэм оюутнууд аа, мэдлэг бол үүрч явахад хамгийн жин багатай эрдэнэс юм. Та бүхэн цаг мөч бүрийг үр дүнтэй өнгөрүүлж, эцэг эхийнхээ итгэл найдварыг биелүүлж, ‘Их Засаг их сургуулийн оюутан’ хэмээх эрхэм нэрийг бахархалтайгаар авч яваарай.”
📍 Их Засаг Их Сургууль – Чингис хааны Их Засаг хууль нэрээр овоглон, мэдлэг боловсролын шинэ түүхийг хамтдаа бүтээж байна.