Blog
🎉 "Smart Student-2025" – Шинэ Оюутан угтах өдөрлөг

Их Засаг Их Сургууль 2025-2026 оны хичээлийн жилийг угтан шинэ элсэгч оюутнуудаа хүндэтгэн угтах “Smart Student-2025” өдөрлөгийг зохион байгуулж байна.

📅 Огноо: 2025 оны 09-р сарын 05-ны Баасан гараг
📍 Байршил: Их Засаг Чингис Хаан кампус болон Их Засаг Чингис Соосэ кампус
⏰ Эхлэх цаг: 10:00

Тус өдөрлөгөөр оюутан та:

✅ Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байгууллагуудтай танилцах
✅ Оюутанд хэрэгцээтэй үйлчилгээний мэдээлэл авах
✅ Чөлөөт цагийн хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авах
✅ Оюутны тэтгэлэг, урамшууллын боломжуудыг судлах
✅ Оюутны клуб, дугуйлангийн бүртгэлд хамрагдах

Энэхүү арга хэмжээ нь оюутан танд сургалтын эхний өдрөөс хэрэгтэй бүхий л үйлчилгээ, мэдээллийг нэг дороос авах боломжийг олгоно.