Багшлах эрхийн гэрчилгээ гардуулах ёслол амжилттай боллоо

· 1 минут зарцуулна
Thumbnail

Чингис Хааны нэрэмжит Их Засаг Олон Улсын Их Сургууль нь Боловсролын сайдын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/64 дүгээр тушаалын дагуу ерөнхий боловсролын сургуульд багшлах эрх олгох сургалтыг 2025 оны 02 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 45 хоногийн хугацаанд амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг Их Засаг ОУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны тэнхим хариуцан, Мэдээлэл технологийн тэнхим болон Гадаад хэлний тэнхимийн багш нар хамтран цахим болон танхим хосолсон хэлбэрээр заасан байна.

Энэхүү сургалтад Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Өвөрхангай, Дорнод, Дундговь, Дорноговь, Хэнтий зэрэг аймгаас нийт 24 суралцагч хамрагдсан бөгөөд боловсролын түвшнээр нь авч үзвэл:

  • Докторын зэрэгтэй – 1
  • Магистрын зэрэгтэй – 5
  • Бакалаврын зэрэгтэй – 18 суралцагч байна.

Мэргэжлээр нь ангилбал:

  • Мэдээллийн технологийн багш – 14
  • Гадаад хэл шинжлэлийн багш – 11 суралцагч тус тус багшлах эрхийн гэрчилгээгээ гардан авлаа.

Төгсөгчдөдөө сурч мэдсэн эрдмээ үр өгөөжтэйгээр хэрэгжүүлж, боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
“Ухааны тань хязгаарт номын хур бялхаж,
Бийрний тань үзүүрт үгийн хур тунарч байх болтугай.”

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
Logo
© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС