Blog
🏫 Их Засаг – Дархан салбарын нээлтийн арга хэмжээ

🏫 Их Засаг Их Сургуулийн Дархан дахь шинэ хичээлийн байрны нээлтийн ёслол амжилттай боллоо

Зуны эхэн сарын Могой жилийн Могой сарын Могой өдөр Их Засаг Олон Улсын Их Сургууль Дархан хотод шинэ хичээлийн байрныхаа нээлтийн ёслолыг ёслол төгөлдөр зохион байгууллаа.

Бүс нутгийн боловсролын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилготой Дархан салбар сургууль нь өдрийн бакалавр, эчнээ, магистр болон докторын зэрэг бүхий сургалтуудыг зохион байгуулах юм.

Нээлтийн арга хэмжээний үеэр Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Төв аймгуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, албан ёсны хүсэлтүүдийг хүргүүлэн, хамтын ажиллагааны суурийг тавилаа.

Түүнчлэн орон нутгийн төрийн албан хаагчид болон авьяаслаг сурагчдад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, боловсролын бүхий л үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх талаар санал солилцож, тохиролцоонд хүрсэн байна.

📌 Нээлтийн ёслолд Дархан-Уул болон Сэлэнгэ аймгийн ИТХ, ЗДТГ, Боловсролын газар, Соёлын газрын зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж, арга хэмжээг улам бүр чимэглэн өнгөрүүллээ.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail