🎓 БНСУ-ын Дэгү их сургуулийн Ерөнхийлөгч Пак Сүн Жин Их Засаг их сургуульд албан ёсоор зочлон, ✍️ хоёр сургуулийн хоорондын хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгууллаа.
🏛️ Дэгү их сургууль нь 1956 онд байгуулагдсан, БНСУ-ын Дэгү хотод байрладаг бөгөөд олон улсын харилцаа, боловсрол, инженерчлэл, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр тэргүүлэгч их сургуулиудын нэг юм. 🌏 Тус сургууль нь дэлхийн олон орны их, дээд сургуулиудтай идэвхтэй хамтран ажилладаг бөгөөд оюутан солилцоо, хос дипломын хөтөлбөрөөрөө өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг 🎓📚.
🤝 Их Засаг их сургууль болон Дэгү их сургуулийн хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд шинэчилсэн гэрээгээр хоёр тал дараах чиглэлүүдэд хамтран ажиллахаар тохиролцсон:
🗣️ Их Засаг их сургуулийн ректор, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 🇲🇳, Ардын багш 🏅, доктор, профессор Н.Ням-Осор хэлэхдээ:
“БНСУ-ын нэр хүндтэй их сургуультай олон жилийн турш үр дүнтэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Энэхүү шинэчилсэн гэрээ нь хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах өргөн боломжийг нээж байна” хэмээн онцоллоо.
📌 Уулзалтын үеэр хоёр тал цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг тодорхойлж, олон улсын боловсрол, соёл, инновацын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг тэмдэглэлээ 🌐🎨💡.