Blog
📢 ИХ ЗАСАГ ИХ СУРГУУЛИЙН АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ ИРГЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Их Засаг Их Сургууль нь Анагаах ухааны сургуулийн захирлын албан тушаалд томилогдох иргэнийг сонгон шалгаруулж авна.

Сонгон шалгаруулалтад оролцох иргэнд тавигдах ерөнхий шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх

Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага:

Боловсрол:

  • Докторын (Ph.D) зэрэгтэй байх

Мэргэжил:

  • Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал
  • Анагаах ухаан

Ажлын туршлага:

  • Дээд боловсролын байгууллага болон эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан байх
  • Үүнээс 5-аас доошгүй жилийг удирдах албан тушаалд ажилласан байх

Бүртгүүлэхэд бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет (маягт)
  • Сонгон шалгаруулалтад оролцох тухай бичгээр гаргасан хүсэлт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар (эсвэл E-Mongolia системийн лавлагаа)
  • Боловсролын баримт бичгийн хуулбар (диплом, цолны үнэмлэх гэх мэт)
  • Эрүүгийн хариуцлагын лавлагаа (авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан эсэх)
  • Анагаах ухааны сургуулийг хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл
    (Сургуулийг хэрхэн хөгжүүлэх, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, хүрэх үр дүнг тусгасан байх)
  • Шаардлагатай тохиолдолд мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг нотлох баримт бичгийн хуулбар

Бүртгэлийн хугацаа:

2025 оны 8 дугаар сарын 11-нээс 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл

Материал хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 30-р хороо, Доржийн гудамж,
Их Засаг Их Сургууль, 202 тоот өрөө

Холбоо барих утас:

📞 7015-5736, 8800-7046

ИХ ЗАСАГ ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА